Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.04.18) хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр, 10 цаг 14 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн хамгийн эхэнд Б.Пүрэвдорж гишүүн үг хэллээ. Гэхдээ тэрбээр хэлэлцэж буй асуудалтай хамаагүй үг хэлэв. Тэрбээр “Ноолуурын ханшийн талаар үг хэлье. Хятадууд манай ноолуурыг аваад Хэбэй мужид аваачдаг. Тэнд айл болгон нь самнах машинтай, үйлдвэрлэгчид байдаг. Тэд манай ноолуурыг самнаад нэг хэсгийг нь Монголын ноолуур гээд Итали руу гаргадаг. Нэг хэсгийг нь өөрийнхтэйгөө холиод Хятад ноолуур гэж гаргадаг юм. Яг одоо бол Трамп тарифаас болоод БНХАУ-д ноолуурны үнэ уначихсан, ноолуур авах эсэхээ мэдэхгүй байгаа. Монголд байдаг ноолуурын хамгийн том чейнж болох ах дүү гурав одоо болтол нэг кг ч ноолуур аваагүй байна. Энэ бол Хятадаас мөнгө орж ирээгүй гэсэн үг. Тиймээс малчид минь жаахан тэвччих. Энэ жил ноднингийнхоос 10 мянган төгрөгөөр л удаа биз. Дэлхийн ноолуурын 50 хувийг үйлдвэрлэдэг мөртлөө үнээ тогтоож чадахгүй байж таарахгүй. Монгол Улс өөрөө үнэ тогтоодог болтол тэвччих” хэмээн ярив.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.204
Zuv shuu
Хариулах