"Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв" ТӨҮГ-ын захирлаар А.Айбек томилогдлоо

Х.Есү
Өчигдөр 16 цаг 17 минут

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 194 тоот тогтоолоор “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ын захирлаар А.Айбек томилогдож, цаашид 2 орны байгаль орчин, судалгаа шинжилгээний хамтын ажиллагаа, нэн ховор ургамал болон амьтдыг хамгаалах, үржүүлэх, олон улсын Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах хүндтэй үүргийг хүлээгээд байна.

А.Айбек нь 1991 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн. Буянт сумын Ерөнхий боловсролын сургууль болон Бастама бүрэн дунд сургуулийг 1999-2009 онд суралцаж, Монгол Улсын Их Сургуулийг 2009-2013 онд Нийгмийг ажилтан мэргэжлээр төгссөн. 

А.Айбек нь 2020-2025 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслахаар, 2024 оноос Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл 2007 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр Кувейт улсад айлчлах албан айлчлалын үеэр Кувейт улсын Засгийн газартай “Байгаль орчныг хамгаалах” салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар одоогийн Монгол-Кувейтын судалгааны төв байгуулагдах эхлэл тавигдсан.

Тус төв нь
- Сургалт, судалгаа, хурлын үйл ажиллагаа зохион байгуулахад зориулагдсан 100 хүний суудалтай хурлын заал
- 40 хүний суудалтай иж бүрэн тоноглогдсон хурлын танхим
- 40 хүний суудалтай сургалтын танхим
- Хөрсний чиглэлээр судалгаа хийх боломжтой лаборатори
- Нэн ховор ургамал тарих, суулгах, турших боломжтой хүлэмж
- 28 хүний ор бүхий зочид буудал
- Гадаад болон дотоодын зочдод түрээслэх боломжтой 8 хаус зэрэг материаллаг бааз бүхий хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Кувейт улсын Засгийн газар Монгол Улсад нийт 78.04сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл, 13.7сая орчим ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна.

Хөнгөлөлттэй зээл: Нийт 78.04сая доллар. Үүнд:
* 1996-2010 онд Дархан-Эрдэнэт хотын хоорондын 181км авто зам, Эрдэнэт-Булган-Уньтын хоорондын 146км авто зам, Уньт-Тариалан сум хооронд 88км авто зам, нийт 415км авто замыг барихад 58.26сая ам.доллар,
* Тайширын Усан цахилгаан станцыг барихад зориулж 19.78сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус тус олгосон байна.

Буцалтгүй тусламж: Нийт 17.24сая ам.доллар. Үүнд:
* 1999-2000 оны өвлийн зудын гамшгийн үед 500мянган ам.доллар,
* 2014 онд Кувейт Улсын Емир Шейх Сабах Аль-Ахмад, Аль-Жаберь, Аль-Сабах нар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт зориулж эмнэлгийн хэрэгцээнд 274,615 ам.долларын тоног төхөөрөмж,
* 2015 онд Байгаль орчны яаманд 1.2сая ам.долларын буцалтгүй тусламж,
* 2015 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин болон тоног төхөөрөмж авахад зориулж 43,286.23 ам.доллар,
* 2016 онд Баян-Өлгий аймагт үерийг гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд Кувейтын Засгийн газраас 60,000 ам.доллар болон 35 айлын хотхоныг 274,835 ам.доллараар барьж өгсөн,
* Яаралтай түргэн тусламжийн Түлэнхийн төвийн барилгыг дуусгахад зориулж 8сая ам.доллар,
* 2017 онд Кувейтын Засгийн газраас Сэлэнгэ аймгийн ЭМГ-т 2 түргэн тусламжийн автомашин, тоног төхөөрөмж,
* 2018 онд Хэнтий аймгийг Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5сая ам.долларын
* Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-г боловсруулахад зориулж 500мянган ам.долларын буцалтгүй тусламжуудыг тус тус олгосон байна.

Байгаль орчин аялал жуучлалын судалгаа, шинжилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа, жишиг эко аялал жуулчлалын мэргэшсэн үйлчилгээг олон улсын жишигт хүргэн тэдэнтэй өрсөлдөх чадвар бүхий байгууллага байх зорилгоор байгуулагдсан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна