УИХ-ын гишүүн Б.Жаргалан өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Нийслэл дээр баталсан төсвийг нэлээдгүй шүүмжлээд авсан.
Тэрбээр, "Нийслэл чинь бүр галзуурч байна. 5, 6 их наядын төсөв баталсан.
Туулын хурдны замын 1.9 их наядын ТЕНДЕР зарлаад, мөнгө нь хүрэхгүй болохоор 300-400 тэрбумыг нэмээд, зам барих гээд сууж байна" гэсэн юм.
Харин үүний хариуд Хотын дарга Х.Нямбаатар Б.Жаргалан гишүүнийг популист хэмээн шүүмжлэв.
Тэрбээр,
"Шинэ үеийнхэн арай өөр байх болов уу гэж хүлээж байсан. Өмнөх үеийнхнээсээ илүү популист байна гэж бодсонгүй.
2013 онд зарлагдаж 2014 онд ажил нь эхэлж 2023 онд ашиглалтад орсон 750 метр урт Олимпын гүүр 42 сая ам.доллар буюу 147 тэрбумын өртөгтэй. Наадамчдын авто зам дээгүүр баригдах 800 метр 4 эгнээ гүүрэн байгууламжийн магадлалаар батлагдсан төсөвт өртөг 120 тэрбум төгрөг.
Саяхан шинээр баригдсан 400 метр 6 эгнээ наадамчдын гүүрний төсөвт өртөг 77 тэрбум төгрөг. Яг энэ ханшаар бодоход 10км гүүрэн байгууламж дангаараа 2 их наяд төгрөг болно. Туулын хурдны замын төсөвт өртгийг олон улсын стандартын дагуу тооцоолсон. Туулын хурдны зам нь 6 эгнээ 32км бөгөөд үүнээс 13км гүүрэн байгууламжтай юм.
Дэлхийн ямар ч улсын гүүрэн байгууламж бүхий хурдны замын төсөвт өртөг ойролцоогоор 70-80 тэрбум төгрөг байдаг. Энэ жишгийн дагуу мэргэжлийн байгууллагууд, төсөвчид энэ тооцооллыг гаргасан. Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.129
Сайхан хэлж бна дөө , бодит байдал ,үнэнийг шууд хэллээ
Хариулах103.212.117.47
зөв нямбаа.наад фортунаа бондын мөнгийг 99 тэнгэр юү юү билээ олон юм ярьж намынхантайгаа нийлж идэж улсаа өрөнд оруулсан новшнууд даа
Хариулах122.201.31.32
Би л Нямбаатар байсан бол популист гаруудыг миний тавьсан замаар болон миний бүтээн босгосон бүхнээс холуур яваарай гөлөгнүүдээ гэж хэлнэ дээ?Жинхэнэ популист хүн чинь миний муу дүү өөрөө юмштэ чааваас популистууд хоорондоо үзээд байждэ хөх булангаас УИХ н хурган попрогч нар улаан булангаас хүчтэй тоглогч зүүн гарын шулуун цохилтоор бүхнийг нам хэвтүүлэгч Няка үзэхээр боллоо энэ улаан булангийн тамирчин ТҮЦ чингүүдийг молгой гарын шулуун цохилтоор нам хийсэн тэд хүнд цохилтоор ухаан тавьсан одоо сэхэхээсээ өнгөрсөн.Одоо рингэнд хоёрдахь түүхий эд авагч нарыг дуудсан тэд накаутаар нам хэвтэх нь тодорхой Авилга хорооллыг рингэнд дуудах гэхээр хүч нь хүрэхгүй байгаа нэг л өдөр дуудаж хэвтүүлэх нь тодорхой.Би улаан булангийн тамирчинд бооцоо 1 сая доллар тавила шүү
Хариулах59.153.112.222
uuruu jinken populistiin uwug etseg ni bj hudlaa shaagaad bgarai
Хариулах