-УИХ “Ухаахудаг”-ийг хэлэлцэлгүй байсаар тавдугаар сарын 1-тэй золгох нь тодорхой боллоо-
Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн эхний үр дүнг Засгийн газар энэ тавдугаар сарын 1-нд танилцуулахаар байгаа билээ. Эхэндээ “Тавдугаар сарын 1 гэхэд Стратегийн орд эзэмшиж байгаа ААН-үүдтэй хийх хэлэлцээрийг дуусгана” гэж байсан ч Ухаа худагийн асуудлаар оруулсан тогтоолын төслийг нь УИХ хэлэлцэлгүй 35 хонож байгаагаас болж хугацаандаа амжихгүй болж байх шиг байна.
Учир нь, Ухаа худаг ордын асуудлаар “Энержи ресурс”-тай хийх хэлэлцээр нь бусад ААН-үүдтэй хийх хэлэлцээрийн хувь заяаг шийдэх жишгийг бий болгох учиртай юм. Тодруулбал, Стратегийн ордыг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр авсан гэдгээрээ “Хууль зөрчиж авсан” гэдэг ангилалд орчихсон, хуульд нийцүүлэх асуудлыг олон жилийн дараа “нөхөж” оруулж ирж байгаа гэдгээрээ онцлогтой.
УИХ хүлээн зөвшөөрвөл хууль зөрчиж хувьд шилжсэн бусад ААН-үүдийг ижил түвшинд авч үзэх үү, хүлээн зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрлийг хурааж, бусад ААН-үүдэд мөн ийм байдлаар хандах уу гэдэг маш чухал асуудал шийдэгдэх учиртай юм.
Харамсалтай нь, бусад ордуудын хувь заяатай ингэж чухлаар холбогдож байгаа Ухаа худагийн асуудлыг УИХ хэлэлцэхгүй байсаар тавдугаар сарын 1-тэй золгох нь тодорхой болоод байна.
Учир нь, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт баталсан энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтдаа Ухаахудагийн асуудлыг багтаасангүй. Ингэснээр Ухаа худагийн асуудал УИХ дээр 45 хоног гацаж, Тавдугаар сарын 1-тэй золгох нь тодорхой болж байна. УИХ-ын дараагийн чуулган тавугаар сарын 1-нд болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.32
Миний ах Нямтайшир дүү Номтойбаяр миний хур дүү МСС Одко нарыг барах уу? гөлөгнүүдээ өгөхгүй за миний ах дүү нар наадуулыг чинь бор зүрх боодолтой мөнгөөрөө цохиж авсныг хөх тэнгэр бурхан гэрчилнээ.УИХ д бяд нарын төлөөний угжны хурганууд ухна ишигнүүд дүүрэн байгаа цаг дор та нар ёстой ац шүү май шүү.Би бол эд нартаа маш их пялдагдаж долоосоор л байх болно даан ч манайгаа танихгүй нь сайхан юм даа.
Хариулах