Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг АН-ын бүлэг хэлэлцээд "Дэмжихгүй" гэдэг шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.
Хэлэлцээр батлагдсан тохиолдолд хамтарсан компани байгуулагдаж, Буянт Ухаа нисэх буудлын менежментийг харицах утга бүхий заалт хэлэлцээрт багтсан байсан нь олон нийтийг эргэлзээнд оруулаад байсан юм. Энэ асуудлыг УИХ энэ долоо хоногт Байнгын хороо болон ирэх пүрэв гарагт Чуулганаар хэлэлцэхээр /Засгийн газар 2025 оны дөрөвдүгээр сарын 04-нд ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/ товлоод байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна