Ч.Лодойсамбуу: Байгалийн баялгаа гадныхантай бартерддаг болох саналыг эсэргүүцэж байна

Х.Есү
5 цаг 25 минутын өмнө

"Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол, ОХУ-ын хэлэлцээрийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа. 


Тэрбээр,  "Онгоцны түлшээ 20 жил ганц улсаас авахаар ОХУ-тай хийж байгаа гэрээг дэмжихгүй, эсэргүүцнэ. 

Батлагдчихсан байгаа гэрээг харахад Монголын тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудал шүү. Нэг газраас 20 жил тогтмол түлшээ авна гэдэг чинь баталгаагүй болж байна гэсэн үг. Үнэ нь ч тэр, нийлүүлэлт нь ч тэр. 

Манайтай гэрээ хийж байгаа айл одоо дайнтай байгаа. Цаад айлд эрсдэл тохиолдоход бид түлшгүй болно. 

Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар цаашдаа гал алдахгүй байх дээр, олон эх үүсвэрээс худалдан авалт хийдэг байх дээр ажил хийх ёстой. Өнөөдрийн нөхцөл ийм байна гэж хэлээд бид аль хэдийн 30 жил болчихсон шүү дээ. 

Биржийн тухай хууль дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хоёр төсөвтэй болох гээд байгаа юм уу. Засгийн газраас байгалийн баялгаа гадныхантай бартерддаг болох санал гаргасныг эсэргүүцэж байгаа. 

Нүүрс, алт, зэс, юу байгаагаа нэг үнэ тохироод байшин барилга, зам гүүрээр солино гэсэн үг. Нүүрсний оффтейк дээр юу боллоо доо. Их хурлаар хэлэлцэж эхэлсэн “Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна