УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.04.21/ хуралдаж, Евразийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээр, Уул уурхайн биржийн тухай хууль зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгийн хурлын дараа Бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Евразийн ЭЗХ-той хийхээр төлөвлөж байгаа хэлэлцээрийг ЭЗХЯ хариуцаж байгаа. ЭЗХЯ байгуулагдсан цагаасаа хойш Евразийн ЭЗХ-той 2-3 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байгаа. 2016-2018 оны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр хийх тухай хамтарсан судалгаа хийж байсан. Одоо ярьж байгаа нь чөлөөт худалдааны хэлэлцээр. Энэ хэлэлцээрийг хэвлэлээр гарж байгаа шиг манайханд шахаад, заавал байгуул гэж ОХУ болон Евразийн ЭЗХ-ны гишүүн орнууд шахсан хүссэн зүйл байхгүй. Манай улс олон жилийн хугацаанд худалдааны тэнцвэртэй байдлыг хадгалах, урд хөрштэйгөө л худалдаа хийж байна. ОХУ-тай өмнөх шигээ худалдаа хийхийг ААН-үүд хүсэж байна. Ингэснээрээ үндэсний үйлдвэрлэл сэргэх, үйлдвэрлэл нэмэгдэх, гадагшаа гарах бараа бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэж тооцож, санал тавьсан." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.140
Хэвлэлийн компаниас гэнэт төрд тодорсон эмэгтэй элдэв хэл аманд орооцолдохгүй бөгс бөөрний асуудал үүсгэхгүй яваад байгаа.Ажлаа сайн хийгээрэй монгол улсын гадаад бодлогыг гайгүй сайн явуулж байгаа сайд Номингоос л хамаагүй дээр
Хариулах