Төрийн аудитын тухай хуульд "Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд түүнийг нэг удаа улируулан томилж болно" гэж заасан байдаг.
Хуулийн энэ заалтын дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын ерөнхий аудитороор Сандагийн Магнайсүрэнг томилох санал гаргажээ. С.Магнайсүрэн нь 1975 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн.
Д.Амарбаясгаланг НИТХ-ын төлөөлөгч ч болж амжаагүй байхад УИХ, яам тамгын газарт ажиллаад үзчихсэн, улстөрийн ажлын дөртэй нэгэн байж. Тэр утгаараа Д.Амарбаясгаланд зааж зөвлөж "өөд нь татсан" хүн нь байх боломжтой. Хэрвээ тийм бол Д.Амарбаясгалан ч ачийг нь хангалттай хариулж өөд нь татсаныг 2015 оноос хойш гурван өөр чиг үүргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу "тамга баригч"-аар ажилласнаас нь харагддаг.
ҮҮнээс өмнөхийг нь оруулбал Хүнс хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гээд таван ч яаманд ажилласан байна. Ингэхдээ хамгийн муудаа л Сайдын зөвлөх, тэгээд газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын алба хашжээ.
Намтартаа 2000-2005 онд УИХ-ын Тамгын газар зөвлөх хийсэн гэж бичсэн ч Боловсролын зээлийн сангаас 16,000 ам.долларын зээл авч Англид суралцсан баримт сүүлд хэвлэлд гарсан байдаг.
Түүний эрхэлсэн ажил:
- “Улаанбаатар Эрдэм” дээд сургууль Багш, Тэнхимийн эрхлэгч 1997-1999
- Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний туслах 1999-2000
- Улсын Их Хурлын Тамгын газар Зөвлөх 2000-2005
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Тамгын газрын дарга 2005-2006
- Хүнс, хөдөө аж ахуйн яам Сайдын зөвлөх 2006-2007
- Сангийн яам Газрын дарга 2007-2008
- Улсын Их Хурлын Тамгын газар Тамгын газрын Нарийн бичгийн дарга 2008-2013
- Хөдөлмөрийн яам Төрийн нарийн бичгийн дарга 2015-2015
- Барилга, хот байгуулалтын яам Төрийн нарийн бичгийн дарга 2015-2023
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Төрийн нарийн бичгийн дарга 2023-2024
УИХ бол Засгийн газрыг байгуулах, огцруулах, хянах эрхтэй төрийн эрх барих дээд байгууллага. Түүний хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа маш чухал байгууллага бол Төрийн аудитын байгууллага юм.
Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дагуу "төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллага нь төрийн аудитын байгууллага байна" гэж заасан байдаг. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 8 дахь заатын дагуу "Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ." гэж заасан байдаг.
Гэтэл ийм чухал чиг үүрэгтэй байгууллагын дарга буюу Ерөнхий аудитор гэх албан тушаал улс төрөөс хараат байгаа нь нууц биш. Тодруулбал одоо Ерөнхий аудитороор ажиллаж байгаа Д.Загджавын хувьд аль эртнээс л МАН-ын дэмжлэгээр шат шатны албан тушаал хашиж, УИХ-ын гишүүнээр хүртэл ажиллаж байсан нэгэн юм. Түүнийг өмнөх УИХ-ын дарга Г.Занданшатар санал гаргаж, Ерөнхий аудиторын орлогч, Ерөнхий аудитороор томилж байсан юм.
С.Магнайсүрэнгийн асуудлыг өчигдөр /2025.04.23/ Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн байна.
Хуульд Ерөнхий аудиторыг УИХ-ын дарга санал болгоно гэж заасан болохоор хэнийгээ санал болгох нь Д.Амарбаясгалан даргын эрхийн асуудал байх. Гэхдээ салбарын олон мэргэжилтэн байхад очиж, очиж эрхзүйч мэргэжилтэй, олон салбар дамжиж ажилласан, мэргэжлийн "цүнх баригч" гэдэг нь /хоорондоо огт өөр салбар яамдад удирдах алба хашдаг/ намтрыг нь хальт гүйлгэхэд л мэдэгдэх хүнийг дэвшүүлж байгаа нь "Мэргэжлийн, цомхон төр" байгуулж ажиллах намынхаа мөрийн хөтөлбөр, амлалтыг зөрчиж байгаа харагдана...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.81
Er n A darga nutgiinhaa gulug ch bsn deesh tataj uurtuu bodon gahai shig huyg zuzaatgah l sanaarhal ihtei boljee , ene n neg uchir shaltgaan heleed bg ym bish uu ? Zagdjav shudraga shuumjlegch hun tailan tavihdaa uchigiig n tailah bizdee !
Хариулах103.57.93.196
Нүүрсний хулгайч
Хариулах66.181.179.213
Иргэн Б. С.
Хариулах66.181.179.213
Төрийн албаны тогоонд олон жил чанагдсан, жинхэнэ албан хаагч мөнөөс мөн. Энэ ажлыг хийж чадна.
Хариулах103.79.157.108
magnaisvren chini zvgeer l luibarchin ch dee
Хариулах202.126.89.191
Mergeshsen turiin alban heegch shuudee.
Хариулах139.5.217.179
Авилгалч биү дээ
Хариулах