​Б.Бейсен​: Гурилын үнийг тогтворжуулах асуудлыг анхаарах хэрэгтэй

Х.Есү
6 цаг 27 минутын өмнө

Гурилын импортын татвартай холбоотой асуудлаар БОХХААБХ-ны дарга Б.Бейсен мэдээлэл хийлээ. 


Б.Бейсен: "Баруун аймгаар нондин гурил 125-130 мянган төгрөг хүрсэн байсан. Энэ жил 65-67 мянган төгрөгийн үнэтэй байгаа. 

Гурилын үнэ өссөн асуудлыг анхааралтай авч үзэх ёстой. Өнгөрсөн жил 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тариаланчдад олгосон. Үүнийг зургаахан гурилын үйлдвэр авсан асуудал гарч байсан. 

Баруун таван аймгийн нэг болон Увс аймгийн гурилын үйлдвэрийг дэмжих ёстой. Гурилын үнийг тогтворжуулах асуудлыг Засгийн газар, ХХААХҮЯ, Сангийн яам анхаарч ажиллах хэрэгтэй байна. 

Одоо нэг тонн үрийн будаа 1600-1800 төгрөг байгаа. Гэтэл гурилын үнэ нэмэгдэх хандлагатай байгаад байна. Гурилын үйлдвэр, тариаланчдаа дэмжинэ. Гэхдээ зээлийн хэмжээг жигд олгох асуудлыг анхаарах шаардлагатай. 

Тариаланчид зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангах биш гадагшаагаа бүтээгдэхүүнээ экспортлох ёстой" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна