Э.Батшугар: Муу зээлдэгчийн мэдээлэл хадгалагдах хугацаа зээлээ төлж чадаагүй шалтгаанаас хамаарна

Х.Батсайхан
12 цаг 13 минутын өмнө

УИХ-ын Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар яг одоо УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачилсан Зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд П.Батчимэг “Зээлдэгчид зэрэглэл тогтоох ажлыг хувийн байгууллага тогтоож байгаа. Үйл ажиллагаа нь тогтмолжсон. Энэ үед заавал Монголбанк өөртөө татаж авах шаардлага байна уу. Нөгөө талдаа, “Муу зээлдэгчийн мэдээлэл зургаан жил биш, зургаа хүртэлх жил Зээлийн мэдээллийн санд хадгалагдана” гэсэн байна. Банкууд зээл судлахдаа ашигладаг мэдээлэл сангаас алга болчихоор шударга биш юм биш үү” гэжэ асуув.

УИХ-ын гишүүн Э.Батшугар энэ асуултад “Монголбанк журмыг нь гаргаж өгнө. Олон улсад ийм жишигтэй. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл хадгалагдах хугацааны тухайд, Байнгын хороогоор ороод тав хүртэлх жил болсон. Гамшиг осол гарсан, урьдчилан таах боломжгүй эрсдлээс болоод зээлээ төлж чадаагүй бол мэдээлэл нь бага хугацаанд, харин Хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээл гэх мэт зээлд аваад төлөөгүй бол хугацаа нь урт байна гэсэн санаагаар энэ заалтыг оруулсан” гэлээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна