УИХ-ын Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар яг одоо УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачилсан Зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад шинээр орж буй өөрчлөлт нь эмэгтэйчүүдэд илүүтэй ашигтай тусна гэсэн санаа хөндөгдлөө. Судалгаанаас харвал, эмэгтэйчүүд, малчид хамгийн сайн зээлдэгчид бөгөөд хариуцлагатай ханддаг байна.
Гэтэл одоо үйлчилж байгаа хуулиар хэрэглэгчдийг бүгдийг нь нэг зэрэглэлд тооцож байгаа нь банкуудыг муу зээлдэгчээс хүлээсэн алдагдлаа сайн зээлдэгчээсээ нөхөж төлөхөд хүргэлэг бөгөөд энэ нь сайн зээлдэгчдэд ашиггүй байдаг аж. Шинэ тогтолцоонд шилжиж, иргэдийг оноожуулснаар муу зээлдэгчид эрсдлээ өөрсдөө хүлээх буюу өндөр хүүтэй зээл авч, сайн зээлдэгчид хөрнгөлөлттэй зээл авах гэх мэт урамшуулалд хамрагдах боломж бүрдэх юм байна.
Тодруулбал, “Үл хөдлөх хөрөнгө эзэмшилт”-ээрээ эрчүүдээс хол хоцордог чхариуцлагатай ханддаг эмэгтэйчүүдэд энэ хууль ашигтай тусах ажээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Хэрлэн хууль санаачлагч Э.Батшугар нар энэ асуудлыг хөндлөө. Улмаар хуулийн төсөлтэй холбоотой гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг /Найман санал гарчээ/ Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна