А.Сүхбат: Э.Оюунболд арслан ямар агуу бөх вэ гэдгээ харуулж байна

Х.Батсайхан
6 цаг 36 минутын өмнө

Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Барилдааны дараа дархан аварга А.Сүхбат, улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүд И.Мөнхбаатар начны гэрт очин хүндэтгэл үзүүлсэн аж. 

Энэ үеэр дархан аварга А.Сүхбат тус барилдаанд сайн барилдсан бөхчүүдийг дүгнэн хэлж, сайн барилдахыг хүссэн байна. Ингэхдээ улсын арслан Э.Оюунболдыг "Таван жил барилдаагүй мөртлөө их шөвөгт үлдээд байна гэдэг ямар агуу хүн бэ гэдгээ харуулж байгаа хэрэг" хэмээн онцгойлон магтжээ. 

Улсын арслан Э.Оюунболд барилдах эрх нь сэргэснээс хойш Бөхийн өргөөнд дөрөв дэхь барилдаандаа оролцоод байна. Тэрбээр эхний барилдаандаа нэг давж, хоёрын даваанд өвдөг шороодсон бол Чингэлтэй хайрханы хишиг, Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ой гэсэн сүүлийн хоёр том барилдаанд дараалан их шөвөгт үлдсэн юм.  Арслан энэ амжилтаараа МҮБХ-ны чансаанд бичигдсэн 445 бөхөөс 141 дүгээрт бичигдэж эхлээд байгаа юм.

Монгол улсын начин Идэшийн Мөнхбаатар нь Ховд аймгийн Чандмань сумаас төрөн гарсан 2 дахь улсын цолтон, Нийтийн тээврийн салбараас төрөн гарсан анхны улсын цолтон юм. Ховдын Чандманиас И.Мөнхбаатар начинаас гадна улсын заан Бямбадорж, Улсын заан Ч.Батзориг, Б.Пүрэвсайхан, Улсын харцага Н.Батзаяа, Улсын начин Б.Заяамандах, Ч.Цогбаяр нарын цолтнууд төрөн гарсан байдаг.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.73
    1 цагийн өмнө

    А.Сүхбат өөрөө ч аугаа бөх гэхдээ Оюунаа бол допинг хэрэглээгүй бол нэг бус түрүү авах байсан ерөн бол Баяраа өөрөө л уначихсан юм байна лэ гэдэг шиг чаачихсан нь үнэн байхаа.Манай жижиг Сүхбат бол допинг байтугай цитромон ч ууж үзээгүй уураг муураг ч ууж үзээгүй жинхэнэ оригоороо зүлэг ногоон дэвжээнээ аархаж бяралхаж явсан бөх шүү.

    Хариулах
  • 66.181.186.80
    4 цагийн өмнө

    тэнэг бөх ид үедээ зүгээр барилдсан бол одоо аварга болсон доо харваас тэнэг шинжтэй

    Хариулах
  • 202.55.188.100
    5 цагийн өмнө

    Хариулах