С.Шаарийбуу: Яг одоо Малайзад миний давж заалдах хүсэлтийг цуцлах хурал болж байна

Х.Есү
51 минутын өмнө

Одоогоос 19 жилийн өмнө Малайз улсын төрийн өндөр албан тушаалтны захиалгаар Монгол улсын иргэнийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. 

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу 2007 оноос эхлэн Малайзын хууль шүүхийн байгууллагад хэргийг үнэн зөвөөр шалгуулж, хэрэгтнүүдийг зохих ёсоор шийтгүүлэхээр өнөөдрийг хүртэл гомдол, өргөдөл өгч тэмцсээр ирсэн. 

Харин өнөөдөр С.Шаарийбуу гуайн давж заалдах хүсэлтийг шүүх цуцлах хурал Малайзад болж байна. 

Тэрбээр, “Энэ 20 жилд Малайзад 4 монгол иргэнийг хамгийн зэрлэг аргаар хөнөөж 40 гаруй хүнийг наймаалан зарсан байдаг. Өнөөдөр миний хамгийн хар өдөр. Малайзад баярын өдөр тохиодог. Гэтэл яг одоо миний давах хурлыг цуцлах шүүх хурал болж байна.Манайхан зөөлөн хүчний бодлоготой гэж сөгдөж, Малайзынхан хатуугаар хандан "тохуурхаж" байна” гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 169.253.162.2
    40 минутын өмнө

    Дэлхийн хүний эрхийн комисст /world human rights commission/ хандах хэрэгтэй.

    Хариулах