Хотын даргыг иргэд өөрсдөө сонгодог болох өргөдөлд 26 мянган иргэн гарын үсэг зуржээ

Х.Есү
12 цаг 22 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн сонголтоор сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор энэхүү өргөдөлд 26,512 хүн гарын үсэг зурсан байна.

Тус өргөдлийг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд санаачилж гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 25-нд хаагдах юм. 

 Хотын даргыг сонгодог болох өргөдөлд, 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62 дугаар заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-аар батлуулах шаардлагатай.

Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай гэж үзжээ.

Өргөдөлд гарын үсэг зурах бол энд дарна уу. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.139
    10 цагийн өмнө

    Хаана зурах вэ гарын үсгээ зурья

    Хариулах