Нийслэлчүүдийн тухайд, Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг байгаль орчинд аюулгүйгээр хатаах, устгах, дахин боловсруулах, хотын баруун хэсгээр үнэртдэг өмхийг арилгах асуудлыг үргэлж сөхдөг. Нийслэлд хэрэгжих 23 мега төслийн нэг Лаг хатаах, шатаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд энэ сарын 8, 9-ний өдөр хуралдах НИТХ-ын Ээлжит IV хуралдаанд хэлэлцүүлэхээр албаныхан мэдээлэл өгч, Төлөөлөгчдөд танилцууллаа.
Цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа лагийг хатаах, шатааж цэвэрлэх үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ лаг оруулах-Усгүйжүүлэх шат-Хатаах шат-Шатаах дамжлага-Цахилгаан, дулаан үйлдвэрлэл гэх дамжлагатай байх гэнэ...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна