П.Наранбаяр: 117 багш, ажилтны тэтгэмжийн санхүүжилт хасагдсан ч Боловсролын сайдын багцаас цаг тухайд нь хэвийн олгоно

Х.Есү
6 цаг 38 минутын өмнө

Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр, “Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр багтсан.

2025 оны 7-р сарын 3-ний өдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан хэдий ч багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж тэтгэмжийг цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.35.16
    5 цагийн өмнө

    Тэтгэмжийн санхүүжилт хасагдсан ч гэсэн хэвийн олгоно гэнэ үү санхүүжилт байхгүй бол яаж хэвийн олгох юм бэ юу гэж худ яриад худ мэдээлэл хийгээд бга юм бэ

    Хариулах