Х.Нямбаатар: Нэг лут нөхөр намайг АТГ-т шалгуулахаар өгчээ. Сайн шалгаарай, дахиад шалгуулахад ч бэлэн байна

С.Гандэлгэр
8 цаг 56 минутын өмнө

Өчигдөр иргэн Ц.Лут-Очир Хотын дарга Х.Нямбаатарыг АТГ-т шалгуулахаар өргөдөл гаргасан. Үүнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. 

"Авлигын хэргээр таслуулсан нэг лут нөхөр намайг АТГ-д шалгуулахаар өгчээ. Юу шалгуулах гэж байгааг нь харлаа.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц - МУ-ын ЗГ-ын 201-р тогтоолын дагуу Нийслэл хот дотоодын бондоор эргэн төлөгдөх дамжуулан зээл олгож санхүүжүүлэн, 2024.12.26-нд ашиглалтад оруулж төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд залгасан цагаас хойш 2025.07.01-ний байдлаар 430 сая квт.цаг эрчим хүч үйлдвэрлэн Нийслэл хотод нийлүүлсэн байна.

Нийслэл хот Бонд босгож санхүүгийн зарчмаар баталгаа, барьцаа, менежмент зэрэг эрсдэлийг харгалзан тодорхой хэмжээний хувь нэмж Бөөрөлжүүтэд дамжуулан зээлдүүлсэн. Энэхүү Бондыг 2027 оны 06.25-нд бүтэн төлж дуусгана. Бондын эргэн төлөлтийн 3 жилийн хугацаанд Нийслэлд 126 тэрбум төгрөгийн хүүгийн орлого төвлөрөх юм.

Намайг хотын дарга болохоос өмнө гэрээ зурагдаж эхлээд, санхүүжилтгүй зогсох эрсдэлтэй байсан төсөлд дамжуулан зээл олгож цахилгааны хязгаарлалтад орох нь тодорхой байсан эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт.

Энэ жил дахиад 2 дахь блок буюу нэмэлт 150мв ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүний дараа жил 150мв, 2027 оны эцэст 4-р блок ашиглалтад орсноор нийт 600мв-ын цахилгаан станцтай болно. Шаардлагатай гэж үзвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна. Дахиад шалгуулахад ч бэлэн байна. Сайн шалгаарай" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна