УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медальтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр“Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болох шинжтэй. Нэг аймаг, 24 сумын 100 жил тохиож байна. Үүнээс өмнө хэлэхгүй бол болохгүй нэг асуудал байна. Энэ бол замбараагүй тараагдаж байгаа одон медалийн асуудал. Үнэхээр одон медаль тараагаад хөгждөг бол бүх хүнд медаль өгөх сөн. Гэвч харамсалтай нь тийм биш юм.
Та бүхэнд цөөн тооны баримт, статистик хэлье.
Жилд улсын байгууллагаас олгож байгаа нийт шагналын тоо “Алдарт эхийн одон”-г тооцохгүйгээр 40,000 гаруй байна. Одоо энэ хэвээрээ одон, медаль шагнал тараавал 10-20 жилийн дотор МУ-ын насанд хүрсэн бүх хүн төрөөс ямар нэг шагнал бүгд авч дуусах төлөвтэй.
Монгол улсын 21 аймаг нийлээд жил бүр зөвхөн шагнал тараахад 1.5 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулдаг.
Би үүнд төрийн одон медаль авч байгаа иргэдийг буруутгахгүй. Харин төрийн бодлогыг шүүмжилж байна.
Дүгнэлт:
Одон медаль өвөртлөөд “Сайн хүний дүр”-ээр айл хэсэж, айраг ууж, наадам, цагаан сар тэмдэглэх нь сайд дарга нарын сонгуульд санал цуглуулах арга нь болсон юм байна. Учир нь сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилүүдэд төрийн шагнал, одон медаль өмнөхөөсөө хамаагүй олноор тараагддаг юм байна.
Ийм замбараагүй тарааж байгаа нь хууль, эрхзүйн зохицуулалтгүй байгаатай холбоотой. Ерөнхийлөгчийн 1999 оны 71-р зарлигийн хавсралтаар “МУ-ын цол хүртээх, одон медалиар шагнах журам” гэж байна. Үүнээс болоод ч тэр үү манай Ерөнхийлөгч зөвхөн медаль тараадаг хүн шиг болчихсон нь харамсалтай.
Зарим аймагт шагнал авсан хүн нь шагналаасаа ичээд тэмдгээ зүүхээ больж байна. Медаль угаах найр, наадам гээд бүр их санхүүгийн хүндрэлд ордог гэнэ.
Шийдэл:
Төрийн цол, одон медалийн тухай хууль гаргахаас өөр сонголт алга. Тиймээс би хуулийн төсөл санаачилъя гэж бодож байна.
Хууль нь дараах асуудлыг шийдвэрлэх зорилготой:
Намрын чуулганаар бусад гишүүдийн хамт хууль өргөн барихаар төлөвлөж байна.
Эцэст нь хэлэхэд Эрээнээс захиалсан 5000 төгрөгийн тэмдэг аваад төрийн хайр хишиг хүртэж байна гэж бодвол маш том эндүүрэл.
Орлого өсөж, амьдрал сайжирч байвал төрийн бодлого зөв байгаагийн илрэл.
Бид бүгдээрээ 30 жилийн өмнөх сонголтдоо үнэнч байцгаая. Учир нь бид зах зээлийн нийгмийг сонгосон. Төрдөө үнсүүлэх биш өөрсдөө хөдөлмөрлөж, бизнес эрхэлж, ашиг орлогоороо өөрөө өөрсдийнхөө амьдралыг сайжруулах боломж олгохыг төр, засгаасаа шаардъя” хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
95.117.33.106
mash zuw bga bdlig n ymarch hachirguiger helle nad zewtei tumrus chin bolod horondo tangarah tasarch bna bur odo urigu todorhoilod urigu shagnulah ged guideg bollo ungetle yalzrah gej nad tumrig chin zuged amidral saijirdag bol hama alga monhol uls muhuj bna sunuj bna heden alia salbaidai urlag yarisan haltar tsaraitnudas bolj
Хариулах103.57.95.24
Цэнгүүнээ Бүү шантар чамайг муу хэлэх тэнэгүүд гарна шүү
Хариулах223.178.211.198
Юунд нь атаархаад бгаа юм бэ? Бүх л ерөнхийлөгчид өгч байсан.
Хариулах66.181.185.213
Цэнгүүн гишүүн маш зөв ажлыг эхлүүлж байна. Монгол улс одоо энэ олон одон медаль, гавьяа шагналын солиорлоосоо салах цаг болсон. Гавьяа шагналын нэр хүнд бүр шалан дээр унасан.
Хариулах202.126.90.135
Хэлээд яахав. Санаа зовмоор л байхын.
Хариулах202.126.89.148
Тиимээ
Хариулах