Монголын эдийн засгийн форум эхэллээ

С.Гандэлгэр
10 цаг 28 минутын өмнө

Монгол Улсын эдийн засгийн бодлого, хөгжлийн зорилтыг тодорхойлох “Монголын эдийн засгийн чуулган-2025” өнөөдөр Төрийн ордонд “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор эхэллээ.

Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, шинэ бүрэлдэхүүнтэй Засгийн газрын хөгжлийн бодлого, цаашдын чиглэлийг олон нийтэд танилцуулж байна.

Энэ удаагийн чуулганд төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд:

Байгалийн нөөцийг хариуцлагатай, үр ашигтай ашиглах,

Чухал ашигт малтмалын тогтвортой олборлолт, ил тод зохицуулалт,

Тогтвортой засаглал, бодлогын уялдаа холбоо, институцийн чадавх,

Санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд,

Дижитал шилжилт, технологийн хөгжилд хүний нөөц бэлтгэх,

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хөгжил,

Сэргээгдэх эрчим хүчний экспорт,

Эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах,

“Монголын эдийн засгийн чуулган-2025” арга хэмжээг энэ жил хувийн хэвшлийн санхүүжилтээр зохион байгуулж буй нь түншлэлийн шинэ жишиг тогтоож байгааг зохион байгуулагчид онцолж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна