​ Ж.Алдаржавхлан: Хотхон, хороолол шинээр барих бол улсын сургууль цэцэрлэгтэй барих хуулийн төсөл батлагдлаа

Х.Есү
17 цаг 42 минутын өмнө

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж 2025.05.02-ны өдөр УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганы 2025.07.09-ний өдөр эцэслэн баталлаа.

Ж.Алдаржавхлан: Анх гишүүний тангаргаа өргөж, парламентын чуулганы үеэр хэлсэн миний анхны үг “1000 хүртэлх хүн амтай хотхон, хороолол барихаар бол заавал  улсын сургууль цэцэрлэгтэй барих хуулийн төслийг боловсруулж, шинэчлэн батлуулна” хэмээн хэлж байлаа. 

Энэ хууль батлагдсанаар 1000 хүртэлх хүн амтай хотхон бүрд заавал улсын сургууль цэцэрлэгтэй барина. Барилгын ажил нь эхэлж байгаа, эхэлчихсэн дундаа орж байгаа бол энэ шаардлагад заавал нийцүүлнэ гэж заасан. Иргэдийн хамгийн их тулгамдсан нэг ч гэсэн асуудал шийдвэрлэгдэх, өргөн барьсан хууль батлагдсанд баяртай байна" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна