Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил, дэвшилтэт технологийн сайд Жамангулов Азамат Саадатбековичтай “Дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон түүнд хамаарах тогтолцоог хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцож, Төрийн цахим үйлчилгээний үндсэн болон дэмжих системүүдийг экспортлох боломж нээгдэх юм.
Мөн хоёр улс цахим хөгжил, дижитал эдийн засаг, төрийн цахим үйлчилгээ, хиймэл оюуны чиглэлээр мэдээллийн технологийн компаниудын хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна