Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих гэж буй.
Төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих сонгон шалгаруулалтад “Наанова грийн энержи Монголиа” ХХК, “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК, “Шанхай Эс Юу Эс” ХХК гэсэн 3 оролцогч санал ирүүлжээ.
Гэвч төслийн сонгон шалгаруулалтаас өөрсдийн буруугаас буюу хуульд заасан холбогдох бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн учраас хасагдсан “Нааново грийн энержи” ХХК ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн пэйж хуудсаараа дамжуулж мэдэгдсэн байна.
Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдөр төслийн сүүлийн шатанд 3 оролцогчоос зааварчилгааны дагуу материал хүлээн авсан.
Худал мэдээлэл түгээж буй “Нааново грийн энержи” ХХК нь зааварчилгааны "3.7.4. Үнийн санал" болон "3.7.5. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г формын дагуу бөглөж ирүүлээгүй тул тус зааврын "4.2. Бүрэн бус материал өгсөн бол татгалзана . . .", мөн Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн журам болох Засгийн газрын 210 дугаар тогтоолын хавсралтад заасан уг материал дутуу тул хасагдсан байна.
Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр баригдах томоохон төслүүдийг саатуулах зорилгоор ил, далд худал мэдээлэл түгээхгүй байхыг төслийг хэрэгжүүлэгчид анхааруулж, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна