АТГ: О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдсон

Х.Есү
Өчигдөр 18 цаг 00 минут

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн орлогоо нотлох хугацаа өчигдөр дууссан. Харин АТГ-аас Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотой иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийгшалгаж дуусчээ.

АТГ: "Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.

Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.172
    14 цагийн өмнө

    За байз, яамаар ч юм бэ дэ миний монголын ард түмэн. Заавал буруутгах шаардлагатай гэж та хэдийн саналаас харагдаад байхын. Ер нь хөрөнгө орлогын мэдүүлгийн хэлбэрийг өөрчилмөөр юм уу? Зөвхөн өөрийн гэр бүлээс гадна ойрын болон холын хамаатан садан ах дүү төрөл төрөгсдийн орлогыг бас мэдүүлье заавал но олдох ёстой. Олдохгүй бол нутаг ус эцэг эхийн урьдын түүхийг судлая. Ямар нэг но олдож л таарна тэхүү аан? Тэгээд олдохгүй бол одоо яанаа. Одоо тэгээд бантаад сайд болох амархан гээд нооргийн залуусыг гуйлтайнь биш. Ямар төвөгтэй юм бэ. Одоо тэгээд хэдүүлээ яах уу. Ямар нэг но байж л таараа тиймээ. Нооргийн залуус шинэ санаа бн уу? Зүгээр суухаар занданшатрыг огцрох амархан гэхиймүү? Яамаар ч юмбэ дэ энэ улс орон

    Хариулах
  • 66.181.181.41
    21 цагийн өмнө

    Тэнэг гэж боддын байх даа. Хууль ёсны байлаа гээд болчих юм бишээ. Оюун-Эрдэний гэр бүлийн орлого ХОМ-ын мэдүүлгээрээ 18 сая, гэтэл хүүхэд нь 300 сая нэг удаагийн шалгалтаар хэсэгхэн нь... гээд цааш нь олон юм яривал дэлгэрэнгүй зөндөө л юм гарах юм байна. Бас 1 юм байна. Херо баатрын татварт төлсөн нотолгоог шалгавал татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум гэнэ. Түүнийг бас сонирхмоор. Нийтдээ 6 тэрбумын борлуулалттай гэнэ шд. Манай ЕС асан чинь тэндээсээ 50%-ийн хувьцаа эзэмшдэг гэсэн үү ... гээд асуумаар, үгэнд дурламаар юм зөндөө гараад чих дэлдийгээд , нүд бүлтийгээд байнаа. Нэг л итгэл үнэмшил байдгүй ээ. Маньд чинь

    Хариулах
  • 59.153.86.32
    22 цагийн өмнө

    ...ОЛГИГАРХИУДЫН ХҮСЭЛ...УЛНЫ УЛНЫ ГЭСЭН ,ГЭСЭНДЭЭ ЭРЭМШСЭН ХЭДЭН БАЛИАР ЁС ЗҮЙГҮЙ МАФИЙНХАНЫ Л ХӨЛСНИЙ ЖАГСАГДЫГ АШИГЛАЖ.ТӨР ЕС ИЙГ УНАГАХ Л КОМПИАНИТ АЖИЛЛАГАА Л ЯВСАН...ШҮҮ ..ӨӨРӨӨР ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХЭСЭГТЭЭ ХОРСОЖ...ХӨ

    Хариулах
  • 103.57.95.24
    Өчигдөр

    Монголын нэг компани банкаар дамжуулан албан ёсоороо нэг хувьцаа эзэмшинчдээ мөнгө шилжүүлсэн хэргийн хэдхэн тоог шалгахад яасан их уддаг юм бэ, ажлаа мэддэггүй юм уу, эсвэл хийдэггүй юм уу татан буулгавал таарна энэ авилгатай тэмцэх газрыг

    Хариулах
  • 66.181.182.248
    Өчигдөр

    хэн ч итгэхгүй дээ баян ах мөнгө өгөө л биз дээ тэр бацааны мөнгө олдог гэж юу байхав дээ монголын ард түмнийг тэнэг гэж бодохоо одоо болимоор юмаа харни ч ухаантай хүмүүс шүү

    Хариулах
    • 59.153.86.32
      22 цагийн өмнө

      Тэнд оруулсан хөдөлмөрийн хөлс цалингаа сардаа аваад явсан юм биш үү....20,0 саяын тоонд цүнх нэхээд үхэх гээд Жагсаад бсан Нусан чхвхнууд наад тоог чинь мэдэхгүй дээ...Голинь ЕС ийг л буулгах арга гох нь бсан...Нууц эздийэх нь төлөвлөгөөг нь дэмжсэн хөлснийхөных ний ажил...даа..НААД ХЭДХЭН ТООГОО 22 ХОНОГТ НЬ БАГТААГААД ГАРГААД ТАВЬЧИХГҮЙ ДЭЭ БАС Л ЛАЛАР ЮМ ДОО

  • 87.147.148.202
    Өчигдөр

    Yg sh de shu manai huulichid iim l de

    Хариулах
  • 103.57.94.185
    Өчигдөр

    Тийм бхаа Хэрэг үнэн зөвөөр шийдэгдсэн нь аштай юу даа

    Хариулах
    • 66.181.188.108
      Өчигдөр

      Би бол яг ш дэ гэх юм бн