Ерөнхий сайд 2026 оны төсөвт иргэдийн оролцоог дээд зэргээр хангасан байхаар зохион байгуулахыг үүрэг чиглэл болголоо

Х.Есү
Өчигдөр 13 цаг 59 минут

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай: 

 "Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд онцгой анхааруулж ялангуяа 2026 оны төсөвт иргэдийн оролцоог дээд зэргээр хангасан байхаар зохион байгуулахыг үүрэг чиглэл болголоо. 

Төсвийн тухай хуулиараа тодорхой заалттай байдаг. Төсвийн төлөвлөлт, хуваарилалт шат бүр дээр олон нийтийн оролцоог хангах хуулийн заалттай. 

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар хүний хөгжлийг хамгийн том МЕГА төсөл байхаар зарласан. Төрийн бүтцийг цомхон байхаар, шинэчлэл хийх, ТӨК-иудыг илүү зохистой засаглалтай болгох, тоог нь цөөрүүлэх зэрэг томоохон бодлогыг дэвшүүлж ажиллаж байна. 

Энэ хүрээнд Засгийн газар яамдуудыг олон нийтээс хоёр үе шаттай санал авах чиглэлийг сайд бүрт өгсөн. 

2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн оролцоог дээд зэргээр хангаж, олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулах. 

Наймдугаар сарын 15-нд Сангийн яам, Засгийн газар төсвийн төслийг өргөн барих ёстой. Энэ хүртэл олон нийтээс тодорхой саналуудыг авч тусгасан байхыг үүрэг болголоо. 

Засгийн газрын хуралдаанд өргөн барьсны дараа 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барих ёстой. Энэ хугацаанд хоёр дахь шатны хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулахыг яам, сайд нарт үүрэгдлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна