Дараагийн хотын даргад Я.Содбаатарыг сойж эхэлжээ

Zuv.mn
2025/07/31

“Дулааны цахилгаан станц 3”-т гарсан ослын улмаас Улаанбаатар хотод хоёр төрлийн хүндрэл үүсээд буй. 

Тодруулбал, 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт эрчим хүчний дутагдал үүсэж, энэ өвөл Улаанбаатар хот цахилгаан, дулаантай өвөлжих эсэх нь хараахан шийдээгүй байгаа билээ. Өвөлжилтийн бэлтгэл хангагдаагүй, эдийн засгийн уналттай энэ үед МАН-ын дотор хотын даргын сунгаа эхэлсэн байна.

Ерөнхийлөгчийн фракц хотын даргад Я.Содбаатарыг зүтгүүлж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Б.Пүрэвдагвад өгөхөөр зургаа зуржээ.

Долоодугаар сарын 25-нд болсон Өндөр гэгээний мэлмий гийсний их ойн даншгаар Өвөрхангайд энэ төрлийн уулзалтуудыг Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар хийсэн байна.

Улс төрийн тогтворгүй байдал нь Монголын өрсөлдөх чадвар төдийгүй бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад одоо хэрэгжиж байгаа томоохон төслүүд зогсох, 10-20 жил гацсан төслүүд дахиад хэдэн жил ч зогсонги байдалд байхыг таашгүй. 

Эдийн засгийн уналттай энэ үед том төслүүд хөдөлж байж эдийн засаг эргэлтэд ордог.  Үүнийг МАН-ынхан ч мэддэг.  Гэтэл энэ үед улс төрийн тогтворгүй байдлыг хүсэж байгаа нь хэнд ашигтай вэ?



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.143
    2025/08/02

    Харваас чадахгүй царай байна. Нийслэлчүүд өөрсдөө сонгодог болох хэрэгтэй. Танай намуудаас хэн ч чадахгүй

    Хариулах
  • 202.126.91.87
    18 цагийн өмнө

    ЭЗ - ын хямралын үед олон улс том таслүүд хөдөлгөж хямралыг давахдаа дотоодын ААН - үүдээ дэмжиж ажилдаг, гадныхыг биш гэхдээ 14 МЕГА төслийг биш 1-2 төслийг

    Хариулах
  • 103.57.95.201
    21 цагийн өмнө

    даргыг сольж болохгүй 28 он хүртэл ажиллуул

    Хариулах
  • 202.55.188.100
    23 цагийн өмнө

    Нянбактери л биш бол хэн ч байсан яахав

    Хариулах
  • 103.212.119.235
    Өчигдөр

    Ажил хийж байгаа хүнээ солих гээд байдаг нь ямар учиртай юм бэ..... Хэн нэгэн эрхтэн ямбатнуудын эрх ашиг л хөндөгдөөд байна даа. Урд өмнөх дарга нарын хийж байгаагүй ажлуудыг зоригтой хийж, хотыг сайхан болгож байгаа шүү...

    Хариулах
    • 202.55.188.84
      Өчигдөр

      Хужаагийн агентаар яадаг юм. Үхсэн ацны ажил зайлуулах хэрэгтэй

  • 103.212.119.235
    Өчигдөр

    М. ЭНХБОЛД хотын дарга байхдаа АВЛИГЫН мөнгөөсөө МАН д өгдөг байсан уу? ЯАГААД шударгааар ажлаж байгаа нэгнээ оролдоод байгаа юм вэ? ХОТОД АВЛИГАЧИН дарга тавих санаа байна уу?

    Хариулах
  • 103.212.119.235
    Өчигдөр

    Нямбаатар шиг шударгаар ажлах хүн МАН д одоо байхгүй. ХЭНИЙ фракц нь хамаа алга, ерөнхийлөгч бас л АСУУДАЛТАЙ хүн шүү. ХОТЫН даргыг бүү оролд. ТА нарт АВЛИГАЧИН хэрэгтэй юм уу?

    Хариулах
  • 172.58.12.127
    Өчигдөр

    Sodbaarar gej myryi yum tetgevert garuu l taarna Mergejliin hyanaltiin darga bh daa yu hiisen yum? Salbar ni unasan… odoo hotiig tonoh ni … ulsiin ih hurald songogdoj chadaagui hun hot udurdana gej yu bdagiin!!!!

    Хариулах
  • 103.57.95.201
    Өчигдөр

    нямбаатар шиг олигтой хийх хүн байхгүй дээ мууч сайн ч байж л байг

    Хариулах
  • 124.158.108.93
    2025/07/31

    Данх намын даргын тамгийг өгөхгүй зугатаад байгаа гэнэ. Ичмээр дамшиг.

    Хариулах
  • 59.153.114.141
    2025/07/31

    Нянбактерыг огцруул. Халбал таарна. Арай л удаан байлгалаа.

    Хариулах
  • 122.201.31.11
    2025/07/31

    mash zuv en3 balai komnist Bakrteiria zailuulaad shalgaya

    Хариулах
  • 202.9.41.29
    2025/07/31

    Зандан ерөнхий сайд томилогдвол хотбн дарга Нямбааг солихгүй гэж л хэлсэндээ уг нь одоо яахын болдоо

    Хариулах
    • 103.212.162.120
      2025/07/31

      жүжиг жүжиг монгол төрд залгамж чанар түй ч байхгүй хийж эхэлсэн ажлын зөв бурууг хэнч ялгахгүй гацаана

    • 14.1.81.142
      2025/07/31

      Эхлүүлсэн ажлыг нь гүйцээлгээд үр дүнг нь харах хэрэгтэй.Наад албан тушаалууд чинь Намын тоглоом болж дууслаа.