Ц.Мөнхтуяа: Би өөрөө сайд болох гэж П.Наранбаярыг элдэвлээгүй

Zuv.mn
16 цаг 56 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Тэгвэл тэрбээр өчигдөр олон нийтийн сүлээнд доорх мэдэгдлийг хийж, сайдтай хувийн таарамжгүй харилцаа байхгүй гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр “Аль ч намаас хэнбугай нь ч сайд болсон ажлаа хийж чадахгүй, сэтгэлгүй байвал шаардсаар, нэхсээр л байх болно.

П.Наранбаяр сайд бид хоёрт хувийн муу харилцаа, үзэн ядалт, өгөө, аваа байхгүй ээ.

Хамгийн гол нь боловсролын салбарыг зөв бодлогоор зангидах ёстой сайд маань үнэндээ явахгүй байгааг та ч харлаа, би ч харлаа гэдэг шиг л юм болж байгаа нь харамсалтай.

Улс орны уураг тархи болсон ирээдүйгээ бэлтгэдэг боловсролын салбараас төсөв танаж хэрхэвч болохгүй.

Гэтэл төсвөө хамгаалж чадахгүй, салбараа сайн мэдэхгүй, улс төрийн манлайлалгүй үлбэгэр байдлаасаа болж, салбарын төсвөө тануулж, олон ч ажил гацааж буйг нь хавь ойрынхон зөндөө л хэлж шүүмжилж байна.

Би ч Хаврын чуулган, байнгын хорооны хурлууд дээр зөндөө л хэлж, сануулсан.

Хүний хэлсэн үгнээс авах гээхийн ухаанаар хандаад, шүүмжлэл хүлээн авч, ажилдаа тусгах чадвар сул хүн юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна даа.

Ер нь тэгээд алдаа гаргадаггүй, өөгүй төгс төгөлдөр амьтан энэ хорвоод байхгүй хэдий ч алдаагаа ойлгоод, засаж залруулаад явчихдаг, өөрийгөө өмөөрч бусад руу бурууг чихдэггүй, бусдын оронд өөрийгөө тавиад үзчих чадвартай, зүрх сэтгэлийн боловсрол өндөртөй, шуналгүй, шулуун шударга хүн л манай салбарыг аваад явчихна л даа.

Зөндөө л хэлсэн дээ, хэлсэн зөвлөсөн маань ихэдсэн үү гэхээс лав багадаагүй.

Бас нэг зүйлийг нэмж сануулахад би сайд болох гэж Наранбаярыг элдэвлэсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна.

Дахиад л ганц үг хэлье Шуналаа тат” хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.57
    10 цагийн өмнө

    Za iim luivarchin amitan said boloh ym uu ? unchin huuhduudiig yasan bilee ?

    Хариулах
  • 66.181.190.130
    15 цагийн өмнө

    Наранбаяр боловсролын сайдад жулдаж байна даа

    Хариулах