Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Бага тойруу, Их тойруу орчимд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, шинээр барих барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ. Энэ талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бага тойруу орчим нь нийслэлийн түүхэн хөгжил, соёл, архитектурын өвийг хадгалсан онцгой хэсэг.
Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх, иргэний амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот” болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй нийт 376 барилгын 40-50 нь хотын төвд байна. Бага тойруу орчимд хүн амын нягтралыг нэмэгдүүлэхгүй байх, гэхдээ хотын түүхэн соёл, өнгө үзэмжид уялдуулан барилгыг дахин төлөвлөх, шинээр барих барилгын өндрийг эцэслэх шаардлага байгаа. Иргэдийг тавтай амьдруулах үүднээс санал асуулгыг явуулж байгаа учир иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр хуралд Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны Бага тойруугийн хэсгийн 243.3 га талбайд хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах талаар танилцуулсан. Энэ хүрээнд
Санал асуулгад дараах холбоосоор оролцоно уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
93.229.94.166
Nuuren taliig ni huuchin heveer zadvarlaj uldeegeed dotor buh sistemiig ni zasah ni zuv shiidel Ulaanbaatar hotiin tuuh baih ni zuv gadnii ornuud 18r zuunii barilgaa huuchin zagvaraar ni zasvar hiigeed juulchdad uzuulj bn shu de 40.50.120myngat bol tuuh haruulah estoi shu Asien Tsagaan dagina gedeg ner tei baisniig iltgeh barilguud ni baih ni zuv shu cyygchid mini sain bodooroi
Хариулах202.126.90.219
Санал асуулга аа зөвхөн амьдарч буй иргэдийнх нь дунд явуулах нь зүйтэй шүү.?
Хариулах