Ардчилсан намын ҮБХ Төрийн ордонд хураллаж байна. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ үеэр хэвлэлд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Юу хүсэж байгаа, юуг зорьж байгаа вэ гэдгээ нэр дэвшигчид маань өчигдөр телевизээр олон нийтийн өмнө ярьсан. Энд нэг их хоёр үзүүртэй зүү шиг юм ярихгүй байна. Угаасаа ярихгүй.
Ийм л байх ёстой. Би мэтгэлцээнд их дуртай. Энэ бол маргалдах гэсэн үг биш шүү дээ. Тодорхой асуудлаар өөрийнхөө заналыг бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тулааныг мэтгэлцээн гэж хэлээд байгаа юм. Энэ бол улс төрийн соёл болж тогтох ёстой. МАН ч гэсэн бид нараас суралцах хэрэгтэй. “Ардчилсан” нам биш ч гэсэн ардчилсан улсад үйл ажиллагаа явуулж байгаа нам шүү дээ.
Одоо бүгд харж байгаа байх. ҮБХ-ны хуралдаан өмнөх ҮБХ-ны хурлаас өөр болж байна. Намын удирдлагууд, ҮБХ өнгөрсөн хугауцаанд яаж ажилласан нь харагдаж байна.
Эв нэгдлийг хангана гэдэг нь янз бүрийн зөв, буруу хүмүүсийн арга учрыг олно гэсэн үг биш шүү дээ.
Тэд нартайгаа ойлголцож, ажил хийлгэж чадаж байсан байна. Тийм ч учраас нэгдэж байгаад даргаа сонгоод авсан дээр гэдэгтэй бүгд санал нэгдэж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.189
Баярмаагаас бусад нь олигтой хариулж чадаагүй
Хариулах202.126.88.94
Хүн бага ядуу буурай орнуудад ардчилал өг.тэдэнд хөгжиж байна гэсэн ойлголт өг.гэж АНУ улс төрч хэлсэн гэнэ лээ.АНУ ерөнхийлөгч трамп дэлхийд ардчилал гэж байхгүй гэсэн гэнэлээ.моннолчууд минь бодохол хэрэгтэй.барууны ертөнц өнөөдөр мөн ардчилал гэдгэээс татгалзаж байгаа юмуу.
Хариулах66.181.186.212
чалчигнасан балай залуу
Хариулах119.40.98.153
Хэнд юу. заагаад байгаамдээ
Хариулах