Засгийн газар хуралдаж байна

Х.Батсайхан
10 цаг 49 минутын өмнө

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаан уламжлал ёсоор лхагва гарагт болох байсан ч тодорхой шалтгааны улмаас өнөөдөр хуралдуулж байна. Хэлэлцэх асуудлын тухайд:

-“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол/
Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн талаар

-Нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2024 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн талаар
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.69
    9 цагийн өмнө

    hvvhdiin Mongoo nemeechee ymnii vneel nemeed baih ym. yaj amidruulah gesen ym be!!!

    Хариулах