Я.Содбаатар намын дарга болж, АН-тай хамтарсан Засаг тэргүүлэх хувилбар

Zuv.mn
9 цаг 43 минутын өмнө

МАН-ын даргын төлөө хуучин дарга Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг өрсөлдүүлэхээр ятгаж, уулзалтуудыг хийсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн талаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын дарга болгож, дүрэмдээ нийцүүлнэ гэсэн мэдээлэл явж буй ч яригдаж буй өөр хувилбарууд бас байгаа бололтой.

Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг намын даргаар дэвшүүлэх хувилбар байгаа аж. Түүний тухайд, Г.Занданшатарыг намын дарга болсон тохиолдолд Нийслэлийн намыг тэргүүлүүлж, Х.Нямбаатарын оронд Хотын дарга болно гэсэн яриа ч гарч буй.

Ерөөс, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаас бууж, хүчний харьцаа, санаачилга Ерөнхийлөгчийн талд шилжсэнээс хойш томилгоо болгон дээр яригдсан нэг л хүн байгаа нь Я.Содбаатар юм.

Боловсон хүчний хувьд чадвартай, ямар ч ажлыг хийх боломжтой гэдгийг бид Ерөнхий сайдад яригдаж байх үед нь бичиж байсан. Одоо ч хэвээрээ. Намын дарга болох тухайд, энэ хувилбар яригдсан нь үнэн. 

Харин Засаг тэргүүлэх тухайд, зарчмын асуудлаас болсон байж мэдэх юм.

Тодруулбал, Г.Занданшатар  Ардчилсан намыг Засгийн газартаа оруулж ирээгүй.

Харин саяхан болсон Ардчилсан намын их хурал, даргын сонгуулийн дараа “Г.Занданшатар удахгүй болох МАН-ын их хурлаас намын даргын тамгаа атгахаас гадна Ардчилсан намтай хамтрах эрхийг авна” гэсэн яриа гарч, энэхүү ярианд нэр дурдагдсан гол хүмүүс болох Г.Занданшатар, О.Цогтгэрэл нарын аль, аль нь  үгүйсгээгүй байна. О.Цогтгэрэл бүр намын дарга болоогүй байхдаа л “МАН-тай эвсэхийг дэмжихгүй ч нам бол ганц дарга шийдвэр гаргадаг субъект биш” гээд хэлчихсэн байгаа.

Тэгэхээр, удахгүй Х.Баттулгагүй АН, Л.Оюун-Эрдэнэгүй МАН дахин хамтарсан Засгийн газар байгуулж ажиллахыг харж магадгүй гэсэн үг.

Энэ ажлыг харин яагаад Г.Занданшатар биш, Я.Содбаатар хийх хувилбар байгаад байна гэдэг асуултад одоогоор зарчмаас өөр хариулт алга.   

Тодруулбал, “Г.Занданшатар Ерөнхий сайдаар батлагдсаны дараа танхимаа бүрдүүлэх эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, Бага хурлын тогтоол “Хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчсөн намыг Засгийн газраас гаргана” гэж гарсан болохоос ямар нэгэн намын нэр цоххгүй байсан. Яг ямар үйлдлийг намын гэрээ зөрчсөн гэж үзэх тал дээр тухайн үед Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу нарын гишүүд Засгийн газрыг огцруулах акцид очиж нэгдсэн гэдэг шалтгаан хэлж байсан. Гэсэн ч ХҮН намын Ж.Золжаргал мөн дээрх акцид нэгдсэн байхад ХҮН намыг Засгийн газартаа үлдээсэн. Тэгэхээр, Г.Занданшатарт Ардчилсан намыг Засгийн газартаа үлдээх боломж байсан ч ашиглаагүй гэсэн үг.

Тэгэхээр, нэгэнтээ эрх, боломж нь байхад танхимдаа багтаагаагүй байж дараа нь урьж зална гэдэг хоёр эсрэг, тэсрэг шийдвэрийг нэг хүнээр гаргуулах нь зарчимгүй явдал гэж үзэж байж болох юм гэсэн санаа.  Энэ бол Их хурал угтсан нэг яриа, хувилбар төдий гэдгийг эцэст нь онцолъё. Засгийн газар тогтворгүй байх нь өөрөө шууд эсрэг мессеж өгдөг учраас хүсэх зүйл биш билээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.43
    5 цагийн өмнө

    Мордохын хазгай.

    Хариулах
  • 45.117.32.2
    5 цагийн өмнө

    Энэ бол ардчилал биш. Баялаг хувхаж авах наймаа гэж хардахаар бн.

    Хариулах
  • 202.126.90.90
    7 цагийн өмнө

    Хийх ажил ч их л байх юм . Чадал нь хүрэхгүй болохоор чаддагаар нь албан тушаалын наймаагаа л ярих юм шив дээ!!!

    Хариулах
  • 66.181.185.246
    7 цагийн өмнө

    Тоглож дуусаагүй юу тэнэгүүдээ

    Хариулах