Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдоод гурван сар орчим болж байна. Угтаа бол түүнийг Ерөнхий сайдаар сонгогдсон даруйд МАН-ын Бага хурал хуралдаж, дараагийн намын даргаа сонгох ёстой байсан боловч өдийг хүртэл учир битүүлгээр хойшилсоор байна.
Уг нь Ерөнхийлөгчийн фракцийн зүгээс Г.Занданшатарыг намын даргад зүтгүүлж байгаа. Гэсэн ч нэр хүнд нь нийгэмд ч, нам дотроо ч муу байгаатай холбоотойгоор Их хурлыг "хайрцаглах" ажил хүндэрч, улмаар хойшилж байгаа гэгдэж буй.
Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хурал хойшилж байгаагийн гол шалтгаан нь 70, 80-аад оныхны тэмцэл гэхээсээ илүү Г.Занданшатар өөрөө болчихоод байгаа гэсэн өнцөг жин дарж ирлээ. "Сонгуульд ялаад гараад ирсэн, нэр хүнд сайтай бол хамаа алга" гэсэн яриа намын дотоодод илт чангарсныг эх сурвалжууд хэлж байна. Үнэхээр ч олигтойхон нэгэн байсан бол шууд Их хурлаа даруйхан зарлаад нэр төртэйгөөр намын тамгаа авах байсан гэдэг үнэний хувьтай.
У.Хүрэлсүх МАН-ын генсекээр өөрийн хуурай дүү Я.Содбаатарыг томилуулж чадсан. Одоо Г.Занданшатарыг намын дарга болгож чадвал нам, төрийг хослон барих хэмжээлшгүй эрх мэдэлд хүрнэ гэгдэж буй. Энэ ч үнэний хувьтай. Үнэний хувьтай учраас ч гараагүй үр дүнгээс айж, намын даргад өрсөлдөх зоригтон гарч ирэхгүй байгаа гэсэн яриа ч явж байна.
Г.Занданшатарын хувьд 2013 онд МАН-ын генсекээр ажиллаж байхдаа намынхаа нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулж, улмаар хариуцлага хүлээн ажлаа өгч байсан түүхтэй. Томсгосон тойрог гэдэг утгаараа багийн тоглолт болж өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуульд Хангайн бүсэд багаа удирдаж орсон ч өөрөө ялагдаж, багаа ч ялагдуулсан. Нэг үгээр түүнд хувь нэр дэвшигчийнхээ хувиар УИХ-ын сонгуульд ялсан түүх л байдгаас намын түвшинд хариуцлага хүлээгээд ялсан түүх үгүй юм.
Ерөнхий сайдын 100 хоногийн тайлан дээр бодитоор хийсэн нэг ч ажилгүй, зуу, зуун хоосон амлалт, биелээгүй тушаал, шийдвэрүүдтэй, байгуулсан Засгийн газар нь олигтой нэр хүндгүй орж таарах нь тодорхой болж байна.
Тиймээс, түүнд хичнээн №01-ийн нөлөөлөл байсан ч Их хурлаас дэмжлэг авахад амаргүй байх нь тодорхой байна.
Их хурлын гишүүдийг дээрээс нэр заагаад ч "Тойргоосоо ч гарч чадаагүй нөхөр гэнэт тооноор орж ирээд намын даргыг чинь авч болохгүй" гэдэг шалтгаан яалт ч үгүй том. Тийм ч учраас Г.Занданшатарын хувьд МАН-ын даргын суудал тийм ч “АМАРХАН БООРЦОГ” биш болж хувирна.
МАН-ын школа-оор ч тэр Г.Занданшатарын хувьд намын дарга болж шагнагдах нь битгий хэл Спикерийн өндөр зиндаанаас сонгуульд баг авч орчихоод багаа ялагдуулсандаа хариуцлага тооцуулж, тойргийн гишүүдээсээ уучлалт хүсэж шийтгүүлэх учиртай нэгэн.
Г.Занданшатараар туг хийвэл ирэх 2027, 2028 оны сонгуулиудад МАН ялагдаж, О.Цогтгэрэл АН-ын дарга болохдоо тунхагласан "Ардчилсан намын дараалсан ялалт" бодит болох тийшээгээ хандана гэдгийг эрх биш МАН-ын олон гишүүд ойлгож байгаа нь лав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.225
Zandaakiig demjigchid mini end hooson ugleed yuu hiih ve Odoo boos namiin ih hudaldan oroltsoh nugee Malta tuuniigee dejihiig bolson ni deer dee Oyuukiig Jenkogiin hun l geed baina Mengenii ordiig Jenkotoi niilj hen yuu bolgoniig martaagui bailtai
Хариулах122.201.31.20
Занданшатар нь ядаж Оюукыг бодоход ажлаа мэддэг хүн юм даа
Хариулах103.57.95.225
Er. neg tiim doojoogui baijeej ih zantai..pisdu 6n jil ih hurliig udirdahdaa ih hurliin neriig shaland uland avaachisan.uuruu toirogtoo yalagdsan yamar ch ner hundgui deer ni Alban tushaaliin heneetei shunaltai zasgiin gazar ni olon songogdson mergejiliin hudalch hulgaich saaduudaar duursen..iim l hun dee???
Хариулах122.201.31.16
Алалц алалц Дотроо алалцахын гашуун туршлага дэргэд чинь бэлэн байгаа
Хариулах103.57.92.220
Цэрэг командлаад тулалдаанд ялагдсан хүн дахин ялна гэж ерөөс түүхэнл байдаггүй. Цэрэг удирдах чадваргүй, маневр тактик муу гэж үзэж цэргийн шүүхээр оруулж ялыг нь үүрүүлдэг учиртай. Тиймээс энэ нөхөр бол дууссан гэсэн үг. Харин ч хуйвалдаанаар ЕСайдын суудал олдсон нь аз юм. Түүнээс энүүнд цэрэг арми удирдах бүү хэл ямарч авьяас чадвар, оюун ухаан няд шү. Хор найруулахдаа л гаршсан байх.
Хариулах45.117.34.124
Үнээн. Бүх орсон сонгуульдаа ялагдчихаад ичих хэрэгтэй
Хариулах66.181.183.120
занданшатараас өөр хүн хэрэггүй дээ ядахдаа боловсролтой юм даа
Хариулах