Б.Чойжилсүрэн: Цахилгааны хэрэглээ гэнэт нэмэгдэхгүй л бол хязгаарлалт хийхгүй

Х.Есү
7 цаг 14 минутын өмнө

Эрчим хүчний асуудлаар Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлсийн талаар тодрууллаа.

Тэрбээр, "Энэ жил цахилгааны эрчим хүч хязгаарлахгүй гэсэн тооцоо гарсан. Магадгүй өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өнөөдрийн байдлаар дунджаар 120 мВт-аар цахилгааны ачаалал өндөр явж байна. 

2024 оны мөн үетэй харьцуулахад 2025 онд магадгүй өвлийн оргил ачаалал нэмэгдэхэд 180 мВт-аар цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх болов уу гэсэн урдчилсан тоцоололтой явж байна. 

Үүнийг нөхөхийн тулд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мВт-ын нэг блокыг ашиглалтад оруулж байна. 

200 мВт-аас дээш хүчин чадлаар эрчим хүч гэнэт огцом өсчихгүй бол хязгаарлалт хийхгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.21
    4 цагийн өмнө

    Мэдрэл оркийг огцруул

    Хариулах