Д.Амарбаясгалан: Худал мэдээлэл тарааж байгаа хэн бүхэн шүүхийн өмнөх хариуцлагаас мултрах боломжгүй гэдгийг анхааруулъя

Х.Есү
2 цаг 58 минутын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр, "Сүүлийн үед “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар нүүрс тээврийн компанитай байжээ”, “Админерал” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, тус компанийн эзэн нь Д.Амарбаясгалан, мөн “X.Мандахбаяртай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд байсан” гэх мэт ор үндэсгүй, баримтгүй мэдээллийг “Гранд Экстернал Инвестор” ХХК-ийн www.uul.mn сайт санаатайгаар нийтэлсэн.

Ийм худал мэдээллээс нэр төрөө сэргээлгэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс “Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч ‘Гранд Экстернал Инвестор’ ХХК-д даалгаж, түүний нэр хүндийг сэргээсүгэй” гэсэн шийдвэр гаргасан болохыг үүгээр мэдэгдэж байна.

Шүүхийн энэхүү шийдвэр нь аливаа хүн, байгууллага зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж, төрийн албан тушаалтны нэр хүндийг гутаах оролдлого хууль, шүүхийн өмнө хариуцлагаас мултрах боломжгүй гэдгийг анхааруулъя.

Иймд иргэд, олон нийтэд ташаа мэдээлэл түгээж, нийгмийг төөрөгдүүлэх оролдлого бүхэн хууль хяналтын байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг болохыг дахин онцлон тэмдэглэж байна.

Холбогдох баримтыг хавсаргав" гэжээ.

May be an image of 5 people and text

May be an image of ticket stub and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна