Х.Нямбаатар: Зунжин таны өмнөөс би зодууллаа Чойжоо сайд аа

Х.Есү
4 цаг 15 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд асуулга тавилаа. 

Тэрбээр, "Дүүрэг орон нутаг, нийслэлийн төсвөөр хийгдсэн ажлын араас Эрчим хүчний яам дулааны шугам солино, шинэчилнэ, өргөтгөнө гээд хуулаад сэндийчээд хаячихдаг. Нөхөн сэргээж ажлаа гүйцэд хийж, хүлээлгэн өгөлгүй хаячхаад алга болно. Нийтлэг дүр зураг. 

May be an image of 1 person

Сарын өмнө комисс хүлээн авсан явган зам хуулаад хаячихлаа Нямбаатар аа, гээд бүтэн зунжин таны өмнөөс би зодууллаа, Чойжоо сайд аа. 

Нийслэл барьж байгуулна, танай яам араас нь сэндийчиж хаячхаад алга болно. Харин юм л бол хойд хар овоохой гэгчээр нөгөө л Нямбаатар буруутан нь. 

Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг Чойжоо сайд аа, та энэ хядсан ногоон байгууламж, сүйтгэсэн нийтийн эзэмшил, явган замаа хэзээ нөхөн сэргээх вэ?" гэжээ. 

May be an image of street

May be an image of 1 person, trolley, road, grass, street and text that says 'GNTE TABLET99%OFF TABLET CCTS ® 977884400'



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.203
    1 цагийн өмнө

    Төсөвийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа, харилцаа холбоогүй ажилдгийн маш тод жишээ...

    Хариулах