Ө.Золбаяр: Эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу

Х.Есү
3 цаг 33 минутын өмнө

Өчигдөр цахим орчинд Ерөнхийлөгч УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандаж "Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ" гэж хэлсэн хэмээн талаар мэдээлэл түгсэн. 

Энэхүү асуудал дээр Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр, "Өчигдөр нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан.

Үүнийг тодруулж хэлбэл "Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ" гэж Ерөнхийлөгчийн зүгээс УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу!" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.120
    1 цагийн өмнө

    Миний нутгийн дүү маш оюунлаг ,ухаалаг,байгаад би маш их баярладаг шүү!

    Хариулах