Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Х.Есү
3 цаг 22 минутын өмнө

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн талаар Ө.Шижир, О.Номинчимэг нар мэдээлэл хийлээ. 

О.Номинчимэг: "Энэ хуулийн гол зорилго хүн ам, өсвөр үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах. Утаат, электрон, зажилдаг, халаадаг байна уу хамаагүй эдгээр бүтээгдэхүүнүүдийг тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалтад оруулж байгаа. Ингээс эдгээр бүтээгдэхүүнүүдийг дотор орчинд татаж болохгүй, тусгай зөвшөөрөлтэй оруулж ирнэ, тусгай зөвшөөрөлтэй зарж, 21 насанд хүрээгүй хүүхдэд зарж борлуулахыг хориглоно гэсэн хуулийн заалт үйлчилж эхэлнэ. 

Хүүхдүүдийн дунд жимсний амттай гэх мэт маш олон төрлийн тамхин бүтээгдэхүүн тархаж байна. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цаашид хэмжээний эрсдэл үүсэх судалгаа гарч байгаа учраас элдэв жимсний амттай бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад оруулж ирэхийг хориглох хуулийн заалт тусгасан байгаа. 

Үүнийг бүгдийг хааж хорих гээд байгаа юм биш. Аль болох багасгах гэж л байгаа юм" 

Б.Мөнхсоёл: "Харахад энгийн юм шиг мөртлөө цаанаа маш их хор хөнөөлтэй асуудал байгаа юм. Биднийг зөвхөн электрон тамхийг л зохицуулах гэж байна гэж ойлгоод байна. Үгүй юм аа. Хэрвээ энэ хууль энэ хэвээрэй батлагдаж чадвал янжуур тамхи, электрон тамхи гэх зэрэг нь бүгд тусгай зөвшөөрөлтэй болно гэсэн үг. 

Тухайн бүтээгдэхүүнүүдийг зарж байгаа дэлгүүрүүдэд тэмдэглэгээ хийх, хаягжуулах замаар яг хууль ёсных нь зарж байгаа дэлгүүрүүдийг чиглүүлж өгнө гэсэн үг" 

Б.Бат-Эрдэнэ: "Хүүхдүүд электрон тамхийг хоорондоо дамжуулж хэрэглэж байна. Үүнийг анхаарахгүй бол уушгины өвчлөл ихсэх нь. Бизнес ашиг олох зорилготой ч хүүхдүүдийн эрүүл мэндийг боддог байгаасай гэж хүсэж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна