Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын урилгаар Саудын Араб Улсын “Аква пауэр” компанийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн, ноён Мохамед Абунаяан албаны хүмүүстэй хүрэлцэн ирж 2030 он хүртэл 10 гвт сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө салбарт хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлэв.
Хөрөнгө оруулалтын хүрээнд “Аква пауэр” компани:
Монгол Улсад 2030 он хүртэл хугацаанд 10 ГВ-т хүртэлх хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулах
Бүтээн байгуулалтын шатанд 50,000 ажлын байр үүсэх
Тархмал эх үүсвэр болон Дата төвийн эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулах
Ногоон устөрөгч үйлдвэрлэх судалгааг хамтарч эхлүүлэхээр тохиролцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.95
Сайхан мэдээ
Хариулах