Т.Аубакир: Байгалийн гамшигт өртсөн 9 сумын 62 өрхөд нийт 41 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг хүргэлээ

Х.Есү
10 цаг 56 минутын өмнө

Өнгөрсөн наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэди Баян-Өлгийн аймагт байгалийн гамшигт үзэгдэл болж хүчтэй салхи салхилж, шуурга шуурсны улмаас олон малчин өрх хохирол амсаж, зарим нь орон гэргүй болсон. 

Тэгвэл Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир орон гэргүй болсон айл өрхөд Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран тусламж үзүүлжээ. 

Тэрбээр, "Баян-Өлгий аймаг маань уулархаг, байгалийн эрс тэс уур амьсгалтайгаараа онцлогтой. Монгол орныхоо баруун захад оршдог.


Саяхан буюу 2025 оны 8 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд байгалийн гамшигт үзэгдэл болж хүчтэй салхи салхилж, шуурга шуурсны улмаас олон малчин өрх хохирол амсаж, зарим нь бүр орон гэргүй болсон хэцүү зүйл тохиолдсон.

Эдгээр малчин өрхүүддээ туслах зорилгоор Дэлхийн зөн олон улсын байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдож хэлэлцээ хийсний үр дүнд байгалийн гамшигт өртсөн 9 сумын 62 өрхөд нийтдээ 41 сая орчим төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламжийг өгөхөөр шийдвэрлүүллээ.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэж үг байдаг. Байгалийн гамшигт өртсөн, хохирол амссан иргэдэд маань тодорхой хэмжээний бодит дэмжлэг болж байгаа гэж бодож байна"  гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна