Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун 2025 оны 9 сарын 19-ний өдөр БНХАУ-ын Аньхуй мужийн Намын хорооны орлогч Нарийн бичгийн дарга бөгөөд Мужийн дарга Ван Чиншяньтай хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд, Дундговь аймгийн ЗДТГ-ын Дарга Б.Лхагвабаатар нар оролцов.
Уулзалтын үеэр талууд орон нутаг хоорондын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, харилцан эрх тэгш зарчмын хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, соёл, боловсрол, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.
Аньхуй муж нь нийт 140,100 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 61.23 сая гаруй оршин суугчтай томоохон бүс нутаг бөгөөд инновац, дэвшилтэт технологийн салбарт улсдаа тэргүүлэх байр суурь эзэлдэг. Тус мужид 125 дээд боловсролын байгууллага, 200 гаруй улсын түвшний инновацын платформ, мөн шинжлэх ухааны стратегийн чухал төв болох Хөфэй үндэсний лаборатори байрладаг байна.
Мөн үеэр Монгол Улсын Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын Аньхуй мужийн Ардын засгийн газрын Гадаад хэргийн алба хамтран орон нутаг хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна