Г.Дамдинням: Ямар нэг байдлаар надруу "дайрах" үүрэг хүлээсэн хүн хэцүү л байгаа байх. Эрхэм гишүүнийг ойлгож "өрөвдөж" байгаа

Х.Есү
3 цаг 8 минутын өмнө

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр  /2025.09.23/ Төрийн ордны  “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулагдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа "Иргэд амь насаараа дэнчин тавьж газрын ховор элементийг эсэргүүцнэ гэж байна. Гэтэл салбарын сайд нь Солонгост энийг хийнэ гээд дураараа форум хэсээд явж байх юм. Юугаа хийгээд Солонгост худлаа амлалт хэлээд явж байгаа юм бэ" хэмээн хэлэв. 

Харин хариуд нь АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Ямар нэг байдлаар надруу "дайрах" үүрэг хүлээсэн хүн хэцүү л байгаа байх. Эрхэм гишүүнийг ойлгож "өрөвдөж" байгаа. 

1. МУ-н ЗГ-н гишүүн гадаад томилолтоор "дураараа" явдаггүй мөн бас "худлаа" ярьдаггүй хууль, журамтай.

2. Оролцож байгаа ажлын хувьд 2 талаас эртнээс тохиролцсон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа болно.

3. Иргэд маань мэдээлэл муугаас аливаа асуудалд сөрөг байр суурьтай байх нь зүйн хэрэг бөгөөд тухайн ард иргэдийг төлөөлсөн эрхэм гишүүн намтар дээрээ бичсэн "боловсрол"-нхоо хэргийг гаргаж уул уурхайн төслүүдийн эдийн засагт ямар чухал талаар ухуулан таниулах нь надруу "тургих"-с илүү нийт улс оронд өгөөжтэй баймаар" хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна