Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим үүрэгт ажилдаа орсны 100 хоног болж байна. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Засгийн газрынхаа өнөөдрийн хуралдааны дараа болдог уламжлалт мэдээллийн цагт өөрийн биеэр оролцлоо.
Тэрбээр тахимынхаа 100 хоногийн дотор амжуулсан ажлуудаас чухал хэмээн онцолсон ажил, үр дүнгийн талаарх мэдээллийг хүргэж байна.
-Гадаад валютын нөөц 5.7 тэрбум болсон.
-Интервенц хийлгүйгээр төгрөгийн ханшийг тогтворжууллаа.
-БНХАУ-аас своп хэлцлээр авсан тэрбум ам.долларын зээлийг өнгөрсөн жил төлсөн нь зээлжих зэрэглэл дээшлэхэд нөлөөллөө.
-ТӨК-иудын цомхотгол, шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлээ.
-Инфляцийг тогтоосон.
Төсвийн алдагдлыг үгүй болгосон. Долдугаар сард 541 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан төсөв наймдугаар сард 52 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Тоо худлаа хэлдэггүй, энэ бол бидний ажлын бодит үр дүн.
-Үндэсний баялгийн санд орлого төвлөрүүлэх ажлыг эрчимтэй хийж байна.
-Халдварын шинэ эмнэлгийг Хойд бүсэд байгуулах ажлыг урагшлуулсан.
-Онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүллээ.
-Ган гачигтай байсан ч ургац хураалтыг амжилттай зохион байгуулж, “Ургацын баяр”-аа ьтэмдэглдэж байна.
-Төгрөг нуур, “Цайрт минерал” зэрэг Стратегийн ордуудтай хэлэлцээр хийж, Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг ханган, баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ашигтай байх зарчмыг хэрэгжүүлнэ.
-357 сая тонн хүдрийн нөөцтэй Оюутын зэсийн ордыг шинээр нээлээ.
-Иргэдийн санал, гомдлыг сонсдог D.government платформыг бий болгосон.
-И Монголиа системийг шинэчилж, улам боловсронгуй болгосон.
-НӨАТ-ын буцаалтыг 5 хувьд хүргэх, нийт иргэдийн 80 хувьд хүрээмжтэй, дөрвөн ам бүлтэй айлд жилийн 2,000,000 төгрөгийн буцаалт очдог байх системийг нэвтрүүлж эхэлсэн.
-2026 оны Төсвийн боловсруулалтад иргэдийн оролцоог хангасан. Хэрэгжүүлэхдээ ч иргэдийн хяналттай хэрэгжүүлнэ. Сүүлд нь иргэдэдээ тайлагнана.
2026 оны төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 238.1 тэрбум төгрөг байсныг 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүлсэн. Үр дүнд нь Хавдар судлалын “Үндэсний төв 2”, “Зүрх судасны үндэсний төв” /Шинэ/, “Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв” /Үргэлжлэх/, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг /100 ортой/, 17 аймагт яралтай тусламжийн эмнэлэг /Шинэ/, орчин үеийн тоног төхөөрөмж авах боломжийг бүрдүүллээ.
-Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 513.3 тэрбум байсныг 1 их наяд болгож хоёр дахин нэмсэн. Ингэснээр 73 цэцэрлэг /үргэлжлэх, шинэ/, 117 сургууль /үргэлжлэх, шинэ/, 32 дотуур байр /үргэлжлэх, шинэ/-ыг санхүүжүүлэх боломжтой болсон зэрэг ажлуудыг онцоллоо.
Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд өнгөрсөн 100 хоногийн ололт, амжилт дээрээ үндэслээд “Шинэ итгэл, эрс шинэтгэл” Монгол Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөө боловсруулснаа мэдэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна