Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын шадар сайд Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын 100 хоногийн дотор ямар бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн талаар та бүхэнд мэдээлэл өгье.
Монгол Улс 40 жилийн хугацаанд шинэ цахилгаан эс үүсвэр барьж чадаагүй. Төсвийн хөрөнгө оруулалт болоод гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. Иймээс тог цахилгааны хязгаарлалттай байсан.
Ердөө гуравхан хоногийн өмнө Саудын араб улсын дэлхийн эрчим хүчний тав дахь том тоглогч Монгол Улсад орж ирэхээ албан ёсоор зарласан. Судалгаа хийгээд судалгааны үндсэн дээр 10 гВт буюу дор хаяж 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ хэлсэн. Энэ бол бодит үр дүн юм.
Монгол Улсад мэдээллийн технологи хурдтай хөгжиж байгаа энэ үед мэдээллийг хадгалдаг төвүүдийн эрчим хүч цэвэр эрчим хүчээр хийгддэг. Тиймээс түүн рүүгээ хөрөнгө оруулалт хийе гэсэн гурван чиглэлээр шийлвэрээ гаргаад явсан. Ирэх жилээс бүтээн байгуулалтууд хийгдээд явна. Үр дүнд нь шууд болон шууд бус байдлаар 50 мянган ажлын байр бий болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.120.56
ХӨРӨНГӨ оруулж магадгүй. ХӨРӨГӨ оруулаагүй л байна. ОРУУЛАХГҮЙ дээ. МАНАЙ улс АВЛИГАД идэгдсэнг ТЭД мэднэ.
Хариулах103.212.162.144
Тоггүй өвлийг яаж давна даа гэж үрчийж бга Мнгол улс ? Юу гэнээ?Дэлхийн эрчим хүчни 5 дагч том тоглогч Мнгол гэнээ. Банглдеш зүүдээ яриад.. Ийм хулхи тзүээдтэй Мнголд 10 тэрбум бүү хэл, 1000 $ авчирах тэнэг одоо бхгүй болсн…. Ардуудаар үнэн даапаалах юм энэ халтар!!!
Хариулах