Г.Дамдинням: Загас үржүүлэх нэрийдлээр зөвшөөрөл авч хууль бусаар алт олборлож байна

Х.Есү
2025/09/24

Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар болон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа. 

Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хууль бусаар алт олборлож буй байдалтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. 

Тэрбээр, " Сүүлийн үед цахим орчинд бодон иргэд олон нийтээс ирж байгаа гомдлууд төвийн бүсийн нутгуууд Дархан, Сэлэнгийн нутгуудаар хууль бусаар алт олборлож байгаа асуудалтай холбоотой байна. 

Хууль бусаар алт олборлож байгаа асуудал дээр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар нийт 21 аймаг Улаанбаатар хотод 64800 га талбайд 480 гаруй тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлагууд өгсөн байна. Үүнээс л хамгийн том зөрчлүүд гарч ирж байгаа юм. 

Яамнаас загас үржүүлэх нэрийдлээр зөвшөөрөл авч хууль бусаар алт олборлож байна. 

Хууль хүчний байгууллагуудыг хамруулсан шалгалтыг өргөн хэмжээнд хийж алт олборлолтын хууль бус ажиллагаатай эрс тэмцэх шийдвэрийг гаргалаа" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна