Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Ерөнхий сайд болон холбогдох сайд нар танилцууллаа.
Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Э.Батшугар: Өнөөдөр цахимаар түрүүнд гэсэн бодлогын зөвлөмжөө баталлаа.
Энэ нь ямар учиртай вэ гэвэл бүх д нийгэм эдийн засгийн харилцааг цахимжуулъя гэж байгаа юм. Мөн цаасан бичиг баримт болон цахим бичиг баримт хаана ч адил зөвшөөрөгдөнө. Ингэснээр хүнд суртал алга болно, эдийн засгийн хэмнэлт үүснэ гэж үзэж байна.
Иргэд гэрээсээ гар утсаараа, компьютерээрээ төрийн үйлчилгээг 24/7 авах боломжтой болж байгаа гэсэн үг. Мөн Монгол Улс анх удаа хиймэл оюун ухааны үндэсний стратегитай боллоо. Үр дүн нь Монгол Улс хиймэл оюун ухааны хөгжлийн нэгдсэн бодлоготой болно гэсэн үг юм.
И-Баримтыг хэрэглээний карттай холбосон. Ингэснээр худалдан авалт хийхэд баримт нь автоматаар бүртгэгдэх юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна