АН-ынхан МАН дотоод зодоонд оролцож эхэлсэн гэв үү

Zuv.mn
2025/09/24

Саяхан болж өнгөрсөн Ардчилсан намын даргын сонгуульд “МАН оролцсон” гэсэн яриа гарч, зарим гишүүд нь ил хэлж байсан билээ. Тэгвэл удахгүй болох гэж буй МАН-ын даргын сонгууль угтсан дотоод тэмцэл, “зодоон”-д ардчилсан намынхан оролцоод эхэлсэн гэсэн яриа МАН-ын гишүүдийн дунд гараад байна.

Тэд МАН-ын гишүүдийн нэгдэл нэрийн дор өнөө өглөөнөөс эхлүүлсэн “Цэвэрлэе” түр хөдөлгөөний ард Ардчилсан намынхан байна гэж үзэж байгаа юм. Учир нь, тус хөдөлгөөн нь “Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой улс төрчдийг зарлаж, МАН-аас хөөх, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах, хууль хяналтын байгуулагад шилжүүлж, хариуцлага хүлээлгэх” зэрэг уриалгаас МАН-ын байр суурь, эв нэгдэлд тус болохоосоо илүү ус болох санаархал цухалзаж байгаа учир ингэж үзэж байгаа аж.

Гол нь, “Цэвэрлэе” хэмээх уриалгыг анх “No war” хөдөлгөөнийхөн хэд хоногийн өмнө цацаж эхэлсэн байталд хэдхэн цагийн өмнө МАН-ын “хэсэг гишүүдийнх” болж хувирсан нь сэжигтэй байгаа ажээ.

 “No war” хөдөлгөөнд АН-ын Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс байдаг. Хэрвээ түр хөдөлгөөний ард Ардчилсан намынхан байгаа нь үнэн бол “МАН-ын дотоод зодоон савнаасаа халж, сөрөг хүчний сөрөг бүлэглэлийнхнээр “бүл” нэмсний шинж” бөгөөд Ардын намын лого бүхий цаасан дээр тус уриалгаа хэвлүүлснээрээ илтэд олон нийтийг төөрөгдүүлэх, талцан хуваах зорилготой байна гэдгийг МАН-ын жинхэнэ гишүүд хэлж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна