Д.Амарбаясгалангийн мэдэгдэлд дурдагдсан онцлох, НОЦТОЙ АГУУЛГУУД

Zuv.mn
Өчигдөр 15 цаг 44 минут

 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр Б.Энхбаярын ярьсан зүйлсэд тайлбар өгч, намд үүсээд байгаа асуудлын талаар харьцангуй нээлттэй ярьсан бөгөөд тэдгээрээс анхаарал татсан, онцлох, ноцтой агуулгуудыг хүргэж байна.

  • МАН /Монголын төр/ ХУТГУУРУУДТАЙ БОЛСОН, тэд Ерөнхийлөгчийг “ВААКУУМЖУУЛСАН”

УИХ-ын дарга Ерөнхийлөгчийг “Ваакуумжуулсан” хэмээгээд, ийм байдал хүргэсэн буруутнуудаар Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ж.Энхбаяр нарын нэрийг дурьдав. Ингэхдээ МАН үе, үе хагардгийг сануулаад, энэ удаагийн хагаралд дээр нэр дурьдсан хүмүүсийг Ерөнхийлөгчид хов зөөсөн, №1, №3-ыг муудалцуулсан гэлээ.

Түүний хэлснээр бол, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах асуудлыг гишүүдтэй ярьж явсан. Үүнээс болоод Төрийн ордонд айдастай уур амьсгал бий болж, “Үнэн юм уу, “Арай үгүй байлгүй дээ”, “Нээрэн тийм юм болох гэж байгаа юм биш биз дээ” гэсэн болгоомжилсон айдастай уур амьсгал бий болсон гэнэ. Улмаар даамжирч, эрх баригч намын даргыг шахаж эхэлснээр төрийн тэргүүнийг Ерөнхий сайдтай муудалцуулах ажил явжээ. Энэ бүгдийг Г.Занданшатар дарга хийсэн гэж тэрбээр хэллээ.

 

  • АТГ улстөрчдийг ДАРАМТАЛДАГ ГАЗАР болсон

МАН-ын даргын сонгуультай холбоотойгоор АТГ-ын үйл ажиллагаа идэвхжсэн гэдгийг тэрбээр анх удаа хүлээн зөвшөөрлөө. Түүгээр зогсохгүй “Ирэх бямба гарагт болох МАН-ын Бага хуралд өөрийг нь дэмждэг гишүүд ирэхгүй бол АТГ-ын дарамтад орсон гэж үзэж, нэрсийг нь ил зарлана” гэв.

АТГ-ын оффист түүнийг дэмждэг МАН-ын Бага хурлын гишүүдийн нэрсийг байцаагч нарт 20, 20-ииор нь хуваарилан өгч, түүхийг нь судлуулах оролдлого гарсан нь баримтаар батлагдсан учир ийм алхам хийж магадгүй гэдгээ тэрбээр тайлбарласан.

“Ийм дарамт үзүүлэх бол тултлаа үзнэ гэдгийг би Я.Содбаатарт хэлсэн. Ингэж хэлсний дараа АТГ тэр материалаа устгасан. Надад баримт байгаа, гэрч байгаа” гэж тэрбээр хэлсэн юм.

 

  • Г.Занданшатар намаа хоёр даргатай болгох санал тавьсан  

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга буюу намын даргын төлөөх гол өрсөлдөгчдөө намаа хоёр даргатай болгох санал тавьсан гэсэн нь яах аргагүй анхаарал татах өнцөг байлаа.

Монголд улстөрийн нама гурван даргатай болж байсан тохиолдол бий. Үүнд намын санхүүжилт, нэгдэл гээд олон л зүйл нөлөөлсөн байдаг. Харин МАН-д хоёр даргатай байх шаардлага огт байхгүй. Хэрвээ тэгвэл хуваагдах тийшээ л явна. Онцолсон нь энэ утгаар юм.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын хуралд явахаасаа өмнө Д.Амарбаясгалан даргатай ярьж, “Намын асуудалд оролцохгүй, эв зүйгээ олоорой, намаа хагалж, бутаргаж болохгүй” гэж захисан гэнэ.  Тиймээс Д.Амарбаясгалан хүлээж аваагүй гэв.

  • Монгол Улсад “Дарангуйлал тогтох эрсдэл байна”

УИХ-ын дарга МАН-ын даргын суудлын төлөө өрсөлдөхөө зарлах үедээ “Монгол Улсад Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд…”, “МАН-ыг нэг хүн биш, нийтийн удирдлагтай бүтэц хэвээр хадгалахын тулд” нэр дэвшиж байна” хэмээн онцолсон билээ.

Парламентын засаглалын нөгөө талд Ерөнхийлөгчийн засаглал л байдаг. Тэгвэл өнөөдөр тэрбээр шууд хэлээгүй ч Монголын улс төрийн хүрээнд Парламентын засаглалаас өөр засаглал тогтоох сонирхолтой этгээдүүд байгаа, тэрхүү өөр засаглалынх нь сул талууд илэрч байж магадгүй гэдгийг тодорхой хэллээ.  

  Тодруулбал, “2008 онд ҮЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатарт хэрэг үүсгэлээ. 2017 онд ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин дээр бас л хэрэг үүсгэж байна. Энэ яагаад ч хууль засаглаж байгаа хэлбэр биш. Үүний цаана ӨӨР АГУУЛГА ЯВЖ БАЙЖ МЭДЭХ нөхцөл байна. Би үүний эсрэг тэмцэж ирсэн. 2022 онд Парламентын засаглалыг бэхжүүлэх, олон намын оролцоог хангах зорилт тавьсан” гэсэн юм.

Түүний мэдэгдлээс харахад, МАН-ын даргын сонгуулийн агуулга, ач холбогдол дан ганц намын даргын асуудал биш,  илүү өргөн гэдэг сэтгэгдэл төрж байгаа юм.   



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.97
    Өчигдөр

    Амарбаясгаланг аймшигтай хүн гэж сонссон доо ард түмэн нилээн хожуу л мэдэх байх даа одоо яалтай ч билээ дээ

    Хариулах
  • 66.181.179.49
    Өчигдөр

    За энэ ёстой чавганцын яриа байна. Ямарч баримт, факт алга. Хов, хор л үнэртэж байна. Парламентын засаглалтай байхад МАН-ын дотоод асуудал ямар хамаатай юм? АТГ ажлаа хийхэд МАН-ын даргын сонгууль ямар хамаатай юм? Ер нь УЛСТӨР гэдгээ эд нар юу гэж ойлгодог юм? Энэ чинь улсыг удирдах ухаан, төрийг удирдах эрхийн төлөөх бодлогын өрсөлдөөн болохоос биш эрх ямба, албан тушаалын төлөөх хов, хор биш!!! Ичдэг булчирхайгүй, хогийн юмнууд л байхийн энэ нам, төрийг удирдаж байгаа хэдэн малнууд..ккк

    Хариулах
    • 66.181.191.220
      Өчигдөр

      чи хүүкийн тролл юмуу,хүүк чинь "мөнхийн еөк" болох гэж гүйгээд бнаа гэж аны тэмүүжин анхааруулаад бгаа биз дээ,үнэн л юм ярьсан бнадаг

  • 202.55.191.194
    Өчигдөр

    Аймаар амарбаясгалан ийм лалар байсан гэхээр ой гутав

    Хариулах