Г.Занданшатар: Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно, маргааш уулзъя

Zuv.mn
16 цаг 56 минутын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, олон сэтгүүлчийн өмнө “Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрыг муудалцуулсан гол хүн бол Г.Занданшатар” гэж мэдэгдсэн билээ. Мөн өөр рүү нь залгаж, намаа хоёр даргатай болгоё гэдэг санал тавьсан талаар ярьсан. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр олон нийтийн сүлжээн дэхь хуудастаа мэдэгдэл оруулжээ.

Мэдэгдэлдээ "Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр. Хийх ажил, хуримтлагдсан асуудал ч их байна. Хамгийн сайн улс төр бол хийсэн ажил, шийдсэн асуудал, үр дүн гэдэг. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ.

Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна. Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно. Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя" гэсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.37
    12 цагийн өмнө

    Зандан нь нэр, гар цэвэр нь үнэн юм бна. Но-той бсан бол өдиййд ОЭ, АБ нар нь түүнийг нь дэвэргээд дэвсэж бсан даа. Нэр цэвэр, ажлаа мэддэг энэ мэт хүнээ МАН дээш гаргавал аштай юу? МАН ч одоо хулгайч авилгчдын цуглуулга гсэн гүн ойлголт олон түмнд түгжээ. Эхлээд зөв улсаа дээш гаргаж Улс, намаа бодооч.

    Хариулах
  • 124.158.106.217
    15 цагийн өмнө

    Амарбаясгалан МАН-ын дарга болж улмаар АТГ -г атгаж амиа аврах гэж буй санаатай, хөөрхий. УИХ -ын даргын ажлыг Амарбаясгалан голжээ.

    Хариулах