УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Би өнөөдөр асуудлаа шийдэх ёстой гэж бодож байна. Намын дүрмээр их хурлаа зарлавал 45 хоногийн дараа болно.
Хэрвээ 45 хоног сошиалаар олон нийтийг талцуулсан зүйл болох юм бол төрийн ажил ч хэцүүдэх нь байна. Улс төрийн зовлонг, намын зовлонг, төрийн зовлон болгож болохгүй. Ард түмэнд нэмж ачаалал өгч болохгүй.
Манай нам үргэлж л өрсөлдөөнтэй байдаг. Энэ удаад илүү их хагарал зөрчилдөөнтэй байна. Гэхдээ манайхан нэг хурлаа хийхээрээ дараа нь бүгд гайгүй болчихсон байдаг даа.
Хэрвээ авлига хээл хахуулийн асуудал байгаа бол үүнийгээ шалгуулаад явах нь зүйтэй. Үүн рүү улстөрчид ерөөсөө орох ёсгүй. Ард түмний итгэлийг хамгаалж хадгалах ёстой байгууллага бол хууль шүүх байх ёстой. Эд нар нь хоорондоо холилдоод бие биенийхээ захиалгаар ажиллаж байна гэдэг бол Монголын төр ард түмний хүсээд байгаа ардчилал, хүний эрхээр бэхжиж чадаагүй байна гэдгээ л харуулж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна