Ө.Золбаяр: Өнөөдөр Монгол Улсад ажил амьдрал чухал байгаа болохоос биш намын асуудал иргэдэд тийм ч чухал биш

Х.Есү
2025/09/27

МАН-ын бага хурал хааллтай үргэлжилж байна. Бид энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "МАН аль болох эв нэгдлийг сахих ёстой гэж харж байгаа. Нэр дэвшиж байгаа хоёр хүн бол хоёулаа төрийн өндөр албан тушаалтан. Аливаа намын асуудлаас болж төрийн асуудал болгож төрийн өндөрлөгүүд хоорондоо зөрчилдөж байгаа мэт харагдуулсан контентыг тал талаас цацаж байгаа нь маш буруу үйлдэл гэж бодож байна. 

Л.Оюун-Эрдэнэ даргын хувьд би байр сууриа илэрхийлмээргүй байна. Тодорхой түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж би боддог.

Шүүх, хууль хяналтын байгууллагуудад улстөрчид нөлөөлж, мэдэгдэл хийж оролцдог байдлыг зогсоох ёстой. 

Намын даргын хамгийн чухал зүйл нь эв нэгдлээ баримтлаад явах. Ер нь өнөөдөр Монгол Улсад ажил амьдрал чухал байгаа болохоос биш намын асуудал жирийн иргэдэд тийм ч чухал биш. 

Ерөнхийлөгч ерөнхийлөгчийн засаглалтай болъё, дарангуйлал тогтооё гэж хүсээд байгаа зүйл огт байхгүй. Түүнийгээ ч өөрөө илэрхийлсэн. Тэр байр суурь нь хэвээрэй байгаа.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна