Дээд шүүх Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар бүртгэх үү

Zuv.mn
21 цаг 9 минутын өмнө

Өчигдөр морь цагт эхэлсэн МАН-ын Бага хурал зорилгодоо хүрч, ямар ч байсан даргынхаа асуудлыг шийдэж чадлаа. Эхний санал хураалтад 56.1, дахин санал хураалтад 85.6 хувийн санал цуглуулсан Д.Амабаясгаланг МАН-ын даргаар сонгогдсонд тооцов.

Тэгэхээр, ирэх долоо хоногт буюу маргаашнаас Бага хурлаас томилогдсон 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комисс хаалтын хуралдаанаа хийж, Д.Амарбаясгаланг намын даргаар бүртгэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд хүргүүлэх шийдвэрийг 60 хоногийн дотор гаргана. Харин Улсын Дээд шүүх бүртгэх эсэхээ 30 хоногийн дотор шийднэ.

Улсын Дээд шүүх Д.Амарбаясгаланг намын даргаар бүртгэхэд ямар ч асуудал алга

Уржигдрын хурлаар “Бага хурлын гишүүдийг чөлөөлөх, томилох”, “Намын даргыг сонгох”, ”Намын их хурлыг товлох” гэсэн гурван асуудал хэлэлцсэн. Гэхдээ үнэнийг хэлэхэд, өрсөлдөгчдийн хүчний харьцааг харахад намын даргын асуудлыг шийдэх боломж хомс харагдаж байв.

Учир нь, Намын Үндсэн дүрмийн Бага хурлын эрх хэсгийн 20.3.7-д “намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” гэж заасан байдаг”.

Ялагдагч /Ерөнхий сайд Г.Занданшатарын/ талынхан дүрмийн энэ заалтыг барьж, олонхийн санал авсан нэг нэр дэвшигч /Д.Амабаясгалан/ дээр дахин санал хураалт явуулсан асуудал дээр “Эрх тэгш байдлыг алдагдуулсан” нээнтэглэсэн мэдэгдэл хийж буй.

Гэтэл намын Үндсэн дүрэмд “Гишүүдийн эрх тэгш байдлыг алдагдуулсан” гэдэг өгүүлбэр ганц байгаа нь намын даргыг сонгох тухайд бус, харин дүрмийн тухай зүйл заалт дээр байна /20.3.13. намын Их хурлын чөлөө цагт дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэхүү өөрчлөлт нь намын бүтэц, зохион байгуулалттай холбоотой болон намын дотоод ардчилал, эв нэгдэлд сөргөөр нөлөөлсөн, гишүүдийн эрх тэгш байдлыг алдагдуулсан, эрхийг хязгаарласан байхыг хориглоно/.

Харин Бага хурал намын даргаа сонгох бүрэн эрхийг Намын үндсэн дүрэмд ч, Улс төрийн намын тухай хуульд ч тодорхой зааж өгчээ.

Тодруулбал, МАН-ын Үндсэн дүрмийн Удирдах дээд болон Төлөөллийн төв байгууллагын бүрэн эрхийн тухай бүлэгт 20.3.7-д Бага хурал нь “Намын хүний нөөцийг бүрдүүлэх шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг батлах” гэсэн бол 20.3.14-т “Намын хүний нөөцийг бүрдүүлэх шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг батлах” эрхтэй гэсэн байна.  

Харин Улс төрийн намын тухай хуулийн 17.6-д “Намын дүрэмд заасны дагуу намын даргыг удирдах дээд байгууллага, эсхүл төлөөллийн төв байгууллага, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтныг гүйцэтгэх төв байгууллага тус тус сонгоно”, 15.1-д “Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог энэ хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулна” гээд цагаан дээр хараар биччихэж.

Тэгэхээр, Бага хурал журам баталж шинэ даргаа сонгосонд хууль, эрхзүйн талаасаа ямар ч зөрчил алга.

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.179
    12 цагийн өмнө

    Ирцийг 442-оороо тооцно л доо. Тиймээс намын их хурлаар даргаа сонгоно. Амарбаясгалан ямар ихияарч бхын? Гэмт хүн гэлбэлзэнэ?

    Хариулах
  • 103.212.116.83
    13 цагийн өмнө

    Хүрэлсүх Зандааг л дарга болгож байж сална даа.

    Хариулах
  • 202.9.46.182
    19 цагийн өмнө

    Аливаа Хууль дүрмийг УДШ л тайлбарлана даа

    Хариулах